×
Дэлхий дахинд, 31 Арванхоёрдугаар сарын 2013

ОУСС-ын багийн гишүүд Шинэ жилийн баярыг 15 удаа тэмдэглэх тухай өнөөдөр «Интерфакс» агентлаг ОХУ-ын пуужин-сансрын салбарын төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжлав. Түүний хэлснээр сансрын нисэгчид Шинэ жилийн баярыг тойрог замд 15 удаа тэмдэглэх юм.

Н.Британийн «Таймс» сонин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг «Олон улсын тавцан дахь оны хувь хүн» гэжээ. Үүнээс хоёр сарын өмнө Владимир Путин америкийн «Форбс» сэтгүүлийн олон улсын бодлогод нөлөөлөх рейтингийг тэргүүлсэн юм.

БНХАУ-ын зүүн-хойд хэсэгт ШУӨЗО-д террорын ажиллагаа явуулсан 9 хүн шашны хэт даврагч үзэл санааг сурталчилсан гэж цагдаагийн газар мэдэгдэв.

Оросын ард түмнийг дэмжиж, эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлж, оросын Волгоград хотод явуулсан террорын ажиллагааг шийдвэртэй буруушаасан НУБ болон дэлхийн олон улс оронд талархаж байна гэж ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевичийн мэдэгдэлд өгүүлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2014 онд ОХУ G8 дарглах бэлтгэлийн үед олон улсын терроризмтэй хийх тэмцэлд гойд анхаарал тавихыг засгийн газар болон тусгай албадад даалгав.

Арванхоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2013