×
Дэлхий дахинд, 26 Арванхоёрдугаар сарын 2013

Канадын «Centerra Gold Inc» компани киргизийн засгийн газрын Кумтор орд газарт алт олборлох хамтарсан байгууллагын өөрийн хувийг 50-иас 33% болгон бууруулах санаачлагаас татгалзжээ.

АНУ-ын Air Sea Battle бол Хятад,Иран улсуудын бүс нутгийн хил залгаа орнуудын америкийн цэргийн бодлогыг унагах ажиллагаанд хүчтэй сөргөлдөх америкийн цэргийнхний боловсруулсан үр ашигтай бодлого юм гэж Стратеги ба технологийн судалгааны төвийн шинжээч Василий Кашин тэмдэглэв.

Өнөөдөр Японы ерөнхий сайд Синдзо Абэ Хятад, Өмнөд Солонгосын талаас өөрийгөө шүүмжлүүлэх, ноцтой шалтаг гаргажээ. Тэрбээр өнгөрсөн зууны дундуур японы түрэмгийллийг амссан эдгээр улсууд төдийгүй азийн бусад орнуудад японы милитаризмын бэлэг тэмдэг гэж тооцогддог Ясукуни сүмд зочилсон байна.

Японы засгийн газрын байгууллагуудад хятадын үйлдвэрлэлийн япон хэл дээр бичихэд зориулсан программ хангамжийг ашиглахыг тагнуулын сэжиглэлээс болж хориглосон байна.

Умард Солонгосын эрх баригчид өөрийн хилийг бэхжүүлж байгаа төдийгүй тус улсын иргэдийн Хятад руу нэвтрэх урсгалыг таслах үүднээс тийшээ тагнуулын тусгай албаны агентуудыг илгээжээ.

Тайландын цагдаагийн газар Бангкокд жагсагчдыг хөөж тараахад хүч хэрэглэснээс 26 хүн өртөж гэмтжээ.

Өнөөдөр Мао Цзэдуны төрөл төрөгсөд, ойр дотныхон, БНХАУ-ыг үндэслэгчийг хүндэтгэн үзэгч бүх хүмүүс түүний мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэн бунханд нь уламжлал ёсоор зочложээ.

Японы ерөнхий сайд Синдзо Абэ өнөөдөр дайнд амь үрэгдсэн японы цэргүүдийн сүнс амирлаж буй гэж үздэг Токиогийн сүм Ясукунид зочилсон байна.

Орос, АНУ, Хятад, НҮБ-ын төлөөлөгчид Москвад баасан гаригт Сирээс химийн зэвсгийг тээвэрлэх аюулгүй ажиллагааг хангах асуудлыг авч хэлэлцэх юм.

Арванхоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2013