×
Дэлхий дахинд, 24 Арванхоёрдугаар сарын 2013

Ойрын үед хятадын сургуулийн хөтөлбөрийг эх оронч хүмүүжлэл, социлалист үнэ цэнэт зүйлийн судалгааг эн түрүүнд тавих зорилгоор хянаж үзэх юм.

Дэлхийн нүүрсний үйлдвэрлэгч томоохон компаний нэг болох хятадын эрчим хүчний China Shenhua Energy компани америкийн Energy Corporation of America компанитай хамтран АНУ-д занарын хийг олборлохоор төлөвлөж байна.

Орос, Казахстан болон Беларус улсууд Евразийн эдийн засгийн холбооны үндсэн шинэ зарчмуудыг батлав. Энэ тухай өнөөдөр Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Москвад нээгдсэн Евразийн эдийн засгийн дээд зөвлөлийн төрийн тэргүүн нарын түвшингийн хуралдаан дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.

Өнөөдөр Японы Сайд нарын танхим 2014 оны 4-р сарын 1-нд эхлэх санхүүгийн шинэ жилийн урьд үзэгдээгүй том төсвийг баталсан тухай NHK телевизийн суваг мэдээллээ.

Сөүл болон Бээжин  БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны ахыг бүх албан тушаалаас нь огцруулан, цаазлах хүртэл тоглоом явуулсаар байлаа. Ким Чен Ун өөрийн тоглоомыг явуулж, ингэхдээ бүх хөзөрийг хольж орхисон.

Цөмийн түлш үйлдвэрлэх шинэ завод БНАСАУ-д Йонбений атомын судлалын төвд ажиллаж байна гэж өнөөдөр «Йонхап» мэдээллийн агентлаг Өмнөд Солонгос дахь америкийн Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн салбар -Америк-солонгосын хүрээлэнгийн мэдээллээс иш татан уламжлав.

Дэлхий даяар алдаршсан автоматыг зохион бүтээсэн буудлагын зэвсгийн домогт зохион бүтээгч Михаил Тимофеевич Калашников 94 настайдаа 12-р сарын 23-нд өөд болов. Түүний домогт АК-47 автомтын шинэтгсэн хувилбараар дэлхийн 50 гаруй орны армийг зэвсэглэжээ.

Афганистан дэд бүтцийн төслүүдэд болон аюулгүй байдлыг хангахад тусламж үзүүлэхийг Орос улсаас хүсч байна. Энэ тухай өнөөдөр Афганистаны Үндэсний Ассамблейн доод танхимын тэргүүн Кабулд ажлын айлчлал хийж байгаа Орос улсын Төрийн думын спикер Сергей Нарышкинтэй уулзахдаа тэмдэглэв.

Үүргээ биелүүлсэн гэж ОХУ-д түр хоргодох эрх эдлэсэн АНУ-ын тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуден үзэж байна.

2010 оны 12-р сарын 24-нд тунисын Сиди-Бузидад өрнөсэн Бен Алийн дэглэмийн эсрэг анхны тэмцэл хөдөлгөөн «арабын хавар» гэнчийн эхлэл тавьсан юм.

Өнөөдөр Улсын думын тэргүүн Сергей Нарышкин аджлын айлчлал хийхээр Афганистанд хүрэлцэн очив.

Өнөөдөр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Ким Чен Ир аав, Ким Ир Сен өвгөн аавынхаа мавзолейд очсон тухай Солонгосын Төв цахилгаан агентлаг мэдээллээ.

2014 онд олон улсын олонхи асуудлын шийдвэр АНУ ОХУ-ын хоорондын хамтын ажиллагаанаас шалтгаална гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга, Ерөнхийлөгч Барак Обамагийн гадаад улс төрийн зөвлөх, хэлэх үгий нь бичигч Бен Родс мэдэгдэв.

Арванхоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2013