×
Дэлхий дахинд, 20 Арванхоёрдугаар сарын 2013

Америкийн үндэсний аюулгүй байдлын агентлагийн интернет-хэрэглэгчдийг нэлэнхийд нь мөрдөн чагнах болсон үйл ажиллагаа нь интернетийг өөрийн стандарт бүхий үндэсний салбар хэсгүүд болгон задрахад хүргэж мэднэ.

Олон улсын Standart & Poors рейтингийн агентлаг ЕХ-ны урт хугацааны «ААА» рейтингийг «АА» хүртэл бууруулсан тухай агентлагийн хэвлэлийн хуудаст өгүүлжээ.

Япон улс атомын эрчим хүч ашиглахаас бүрмөсөн татгалзах боломжгүй гэж өнөөдөр ерөнхий сайд Синдзо Абэ японы телевизээр мэдэгджээ.

ОУ сирийн химийн зэвсгийг устгах газарт нь тээвэрлэхэд НҮБ-ын санд 2 сая доллар шимэтгэх тухай Аж үйлдвэр, худалдааны яамны төлөөлөгч Виктор Холстов сэтгүүлчдэд мэдээллээ.

Шувтарч байгаа энэ онд АНДБН-ийн байдал хурцдав.Умард Солонгосын пуужингийн хөөргөлт, цөмийн туршилт болон маргаан үүсгэсэн арлуудын агаарын уудам, усан бүст цөмрөн орсон явдал АНДБН-ийн аюулгүй байдлын системийг үр бүтээлтэй болгох нь чухлыг мэдрүүлэв.

Хөгжингүй улсуудыг бодоход хөгжиж байгаа орнуудаас «ногоон» энергид илүү их хөрөнгө оруулахад бэлэн байна. Ernst&Young судалгааны үр дүнгээс харахад ЕХ болон Австрали, АНУ-аас «ногоон» энергид улсаас үзүүлэх дэмжлэг суларч байхад Бразили, Хятад, ӨАБНУ, Турк, Тайланд улсуудад өсөн нэмэгдэж байна.

Зөвхөн 2013 оны 6-р сараас гэхэд л Турк улс сирийн босогчдод 47 тонн зэвсэг нийлүүлсэн болохыг туркийн ХМХ-үүд НҮБ-ын олон улсын худалдааны U.N.Comtrade-ийн мэдээллийн сангаас улбаалан мэдээлжээ.

Хүрээлэн буй орчныг хамгаалах төсөлд 2017 онд Хятад улсын оруулах хөрөнгийн хэмжээ 290 тэрбум долларт хүрч болзошгүй гэж өнөөдөр Хятадын экологийн төлөвлөлтийн академийн дэд ерөнхийлөгч Ван Цзиньнань мэдэгджээ.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Ираны эсрэг шинэ хориг тогтоохоор төлөвлөж буй конгрессийн хуулийн төслийг хүчингүй болгохын тулд хориглох эрхээ ашиглахыг Цагаан ордон сануулжээ.

Лондоны Шафтсбери-Авенюд орших «Аполло» театрын дээвэр нурах үед дор хаяж 88 хүн өртөн гэмтэл авсныг пүрэв гаригийн орой британийн нийслэлийн цагдаагийн газарт мэдэгджээ.

БНАСАУ Хойд Солонгосын удирдагч агсан Ким Чен Ирын нас барсны 2 жилийн ойтой холбогдуулан Сөүлд болж өнгөрсөн коммунизмын эсрэг жагсаал цуглааны хариуд Өмнөд Солонгост цохилт өгөхөөр сүрдүүлжээ.

Арванхоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2013