×
Дэлхий дахинд, 19 Арванхоёрдугаар сарын 2013

Дэлхийд нэрд гарсан оросын хөгжмийн зохиолч Пётр Чайковскийн хөшөөг өчигдөр орой Каирт нээв.

Японы засгийн газрын нийтэлсэн 2014 он хүртэлх Үндэсний батлан хамгаалах хөтөлбөрийг БНХАУ сөргөөр хүлээн авсан бөгөөд Бээжин үүнд японы милитаризм сэргэж байна хэмээн эгдүүцэж байна.

Өнөөдөр Өмнөд Солонгос, БНАСАУ хоёр Кэсон аж үйлдвэрийн хамтын бүсийн ажлыг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцээ хийж эхэлсэн тухай өмнөд солонгосын «Йонхап» мэдээллийн агентлаг уламжлан мэдээллээ.

Оросын еренхийлегч Владимир Путин, Тегераны эсрэг Вашингтон шинэ хориг тавих нь ираны цөмийн асуудлыг бүрмөсөн зохицуулахыг ойртуулахгүй юм.

Сирийн хямрал болон ираны цөмийн хөтөлбөрийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд Орос улс жинтэй хувь нэмэр оруулсан гэж Москвад болсон хэвлэлийн бага хурал дээр ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв.

Өчигдөр америкийн сенат засгийн газрын ажлыг түр зогсоохоос сэрэмжлэх боломж олгох АНУ-ын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг батлав.

НҮБ-ын ЕА-н байгууллагын гишүүн бүх улсад хандан электрон зам харилцааны бүх хэлбэрийг хэрэглэгчдийн хувийн мэдээллийг баталгаатай хамгаалахыг уриалсан тогтоолыг санал нэгтэй сайшаав.

Арванхоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2013