×
Дэлхий дахинд, 18 Арванхоёрдугаар сарын 2013

2020 он гэхэд БНХАУ-ын засгийн газар суух бүртгэлийн системийг шинэтгэх төлөвлөгөөтэй байна гэж өнөөдөр хятадын телевиз мэдээлэв.

Бразили АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Соноуденд хоргодох эрх олгох гээгүй гэж бразилийн ХМХ-үүд уламжлан мэдээллээ.

АНУ-ын Цэргийн нисэх хүчин «Минитмен-3» тив хоорондын баллистик пуужингаа амжилттай туршсан тухай америкийн Цэргийн нисэх хүчний 20-р армийн командлагч генерал Жек Вайнштейн сэтгүүлчдэд мэдээллээ.

Өрнөдийнхөн Башар Асадыг Сири Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцоруулахыг шаардахаа түр больж мэднэ гэж өнөөдөр «Аль-Арабия» телевизийн суваг мэдээллээ.

поны эрх баригчид Хятадтай хийх хожмын мөргөлдөөнийг бэлтгэж байна гэсэн дугнэлт аюулгүй байдлын талаархи хятадын шинжээчид хийжээ.

Сири, Афганистан улсуудын байдал болон ираны цөмийн хөтөлбөрийг зохицуулах үйл явц ОХУ-ын гадаад улс төрийн тусгай газрын анхаарлын төвд байсаар байна гэж өнөөдөр ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Холбооны зөвлөлд сенатчдын өмнө үг хэлэхдээ мэдэгдэв.

“Хүний сайн сайхан, аюулгүй байдал болон ирээдүйн төлөө тэмүүлэл”гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн цагаачийн тухай ойлголтыг тодорхойлов.

НҮБ-ын АЗ Терроризмын хорооны гүйцэтгэх захирлын албыг дөрвөн жилээр сунгаж, терроризмын заналхийлэлтэй тэмцэх тухай тогтоолыг батлав.

Умард Солонгосын элитын доторхи засгийн эрхийн төлөө тэмцлийн уршгаар Чан Сон Тхэкыг баривчилж цаазалсан хэрэг явдал БНАСАУ-ын улс төрийн чиг бодлогод мэдэгдэхуйц өөрчлөлт гаргах төдийгүй Зүүн Азийн ирээдүйд зохисгүй нөлөөлж мэднэ.

Орос улс гадаадын нилээд улс орнуудын эсэргүүцэж буйг эс харгалзан Интернетийг хянаж байх олон улсын байгууллагыг байгуулахаар шургуу тэмцэж байна.

ОУ дэлхийн хамтын нийгэмлэгийн бүх гишүүнээс Афганистанд тусламж үзүүлэхийн төлөө байна гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров парламентад үг хэлэхдээ мэдэгдэв.

ОУ ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар харилцан хүлээн зөвшөөрч болохуйц шийдвэр гаргах замыг түншүүдтэйгээ хамт цаашид эрнэ гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Холбооны зөвлөлд үг хэлэхдээ мэдэгдэв.

Сирийн химийн зэвсгийг устгах зорилготой олон улсын хяналтын ажил “төлөвлөсний дагуу бүрэн утгаараа хэрэгжиж байна”.

Орос улс үндэсний эрх ашгаа олон улсын тавцан дээр дэс дараатай хамгаалах болно гэж ОХУ -ын ГХЯ-ны сайд Сергей Лавров Холбооны хурлын “Засгийн газрын цаг” дээр хэлсэн үгэндээ тэмдэглэв.

Арванхоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2013