×
Дэлхий дахинд, 14 Арванхоёрдугаар сарын 2013

Тегеран бүхээгтээ сармагчин бүхий пуужинг сансарт шинээр амжилттай хөөргөснийг өнөөдөр мэдээллийн агентлаг ираны ерөнхийлөгч Хасан Роуханий сайтаас эх сурвалжлан мэдээлжээ.

Хятадын «Чанъэ-3» сансрын аппарат өнөө орой Саран дээр буух болно гэж Бээжингийн нислэгийг удирдах төв мэдээллээ.

Зүүн-Хятадын олон улсын усанд байрлах АНУ-ын пуужингийн хэрэх онгоц өнгөрсөн 7 хоногт зэргэлдээ маневр хийж буй Хятадын цэргийн хөлөг онгоцтой мөргөлдөхгүйн тулд замаасаа гажих маневр хийхэд хүрчээ.

Японы ерөнхий сайд Синдзо Абэ болон АСЕАН-ны орнуудын тэргүүнүүд Токиод болсон дээд хэмжээний уулзалт дээр агаарын хил хязгаарын эрх чөлөө, иргэний нислэгийн аюулгүй ажиллагааны салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар тогтоол батаалжээ.

Төв болон Өмнөд Азид нэгдмэл энергийн систем байгуулах төсөлд бас нэгэн хөрөнгө оруулагч бий боллоо. АНУ CASA-1000-д 15 сая долларын хөрөнгө оруулахад бэлэн байгаагаа мэдэгджээ. Харин Орос улс хагас миллиард доллар гаргахад бэлэн байна.

Киевийн төвд Украйны өмнө мужууд болон зүүн бүсүүдээс төр баригч Намын талынхан хэдэн мянгаараа цугларч, тэд гартаа украины далбаа, мөн «Донбасс», «Одесса», «Севастополь», «Херсон» гэсэн хаягтай плакатуудыг барьжээ.

Өмнөд Солонгосын Самсунг үйлдвэрлэлээ Хятадаас Вьетнамд шилжүүлж эхэллээ. Дэлхийн томоохон смартфон үйлдвэрлэгч, компаний нийт гаджетийн гуравны нэгийг үйлдвэрлэх үйлдвэрийг 2015 онд тэнд нээх юм.

Сирид химийн зэвсэг хэрэглэсэн тохиолдлын тухай НҮБ-ын шинэ илтгэл, Алеппо болон Дамаскийн орчимд химийн дайралт хийсний цаана сирийн сөрөг хүчний дайчид байгаа гэдэгт ОХУ итгэлтэй байсныг нотолж байгаа тухай НҮБ-ын ОХУ-ын тусгай төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдлээ.

Орос улс Иранаас олон улсын болон нэг талын гэх зэрэг бүх хоригийг арилгах боломжийг харгалзан үзэх ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг иж бүрэн шийдвэрлэхийг чармайн зүтгэх болно гэж НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдсэн байна.

Анхны хар арьст ӨАБНУ-ын ерөнхийлөгч Нельсон Манделагийн  шарил өнөөдөр өөрийн төрсөн нутаг, Зүүн Капийн мужийн Куну тосгон луу илгээгдэх юм. Маргааш тэнд түүнийг оршуулах ажиллагаа болно.

Арванхоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2013