×
Дэлхий дахинд, 13 Арванхоёрдугаар сарын 2013

Америкийн арми анх удаагаа агаарын байг устгахад зориулсан газар дээрх нүүдлийн өндөр хүчин чадалтай лазерийн төхөөрөмжийг туршжээ гэж АНУ-ын зэвсэгт хүчний хэвлэлийн албаны мэдээлэлд дурьджээ.

Хавдрын өвчтэй холбоотой үхлийн тоо 2012 онд дэлхийд 8,2 сая хүртэл өссөнийг хавдрыг судлах Олон улсын агентлаг мэдээлжээ.

Эдийн засгийн хямралын хор уршгийг зөөлрүүлэхийг БНАСАУ оролдож, алтны нөөцийнхөө нэг хэсгийг Хятадад худалдаж байна гэж өмнөд солонгосын ХМХ-үүд мэдээллээ.

Өчигдөр Төлөөлөгчдийн танхим ойрын хоёр жилд АНУ-ын төсвийн зарлагыг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг сайшаав.

БНАСАУ-д чансаагаараа хоёрт орж байсан удирдагч Ким Чен Уны авга Чан Сон Тхэкыг улсын эрх ашгаас урван тэрслэсэн ялаар яллаж, цаазаар аваачив.

Хамтарсан байлдааны аврах сургуулилт Зуун Хятадын тэнгист БНХАУ-ын АДХ бүст явуулсан гэж Япон, Өмнөд Солоногосын Тэнгисийн цэргийн хүчин мэдэгдэв.

Эдүгээ цаг  агаар дулаарч, Гадаад далайн түвшин дээшилж байна. Үүний уршгаар энэ зууны эцэс гэхэд усны түвшин дунджаар 1 метрээр дээшилнэ гэж Дэлхийн онгон байгалийн фондын илтгэлд өгүүлжээ. Олон бүс нутаг усанд авахуулж мэднэ.

Филиппиний түүхэнд хамгийн аюултай хөнөөлт «Хайянь» хар салхинд хэлмэгдэгсдийн тоо 6009 хүрч, бараг 1800 хүн сураггүй алга болсон тухай өнөөдөр орон нутгийн аврагчид мэдээлэв.

нөө шөнө Японы Ерөнхий сайд АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байдентай дүрс бичлэгээр харилцаж, Хятад улсаас байгуулсан Агаарын довтолгооноос хамгаалах бүсийн асуудлаар цаашид нягт хамтран ажиллах шийдвэр төгс байгаагаа батлав.

Урьд БНАСАУ-д  нөлөөгөөрөө хоёрт орж байсан залуу удирдагч Ким Чен Уны авгыг цаазласан гэж өнөөдөр Умард Солонгос мэдэгдэв.

Арванхоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2013