×
Дэлхий дахинд, 10 Арванхоёрдугаар сарын 2013

Энэтхэгийн алтны гоёл чимэглэлийн экспортын хэмжээ энэ оны 4-10 саруудад үнэт чулууны хомсдолын улмаас 54 хувиар буюу 4 тэрбум долл.буурчээ.

Сөүлийн мөн шийдвэр өмнөд солонгосын Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бүсийг өргөжүүлэх мэдэгдэлтэй цаг хугацааны хувьд давхцав.

Хятадын засгийн газар орос-хятадын хил орчмын Хэйлунзян мужийн Суйфэньхэ хотод оросын рублийг төлбөрийн хэрэгслийн хувьд чөлөөтэй хэрэглэх туршилтын анхны бүсийг байгуулсан тухай Синьхуа хороо орон нутгийн эрх баригчдын мэдээллээс иш татан уламжлан мэдээллээ.

Номхон далайг дамнасан түншлэлийн хүрээнд чөлөөт худалдааны бүс байгуулах тухай асуудлаар явуулсан яриа хэлэлцээр мухардалтанд ороод байна.

2013 он дэлхийн үр тарианы ургацын дээд амжилтын жил байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуй бүтээгдэхүүний байгууллага ФАО-гийн дэвшүүлсэн таамгаар шинэ он хүртэл 2,5 тэрбум тонн төрөл бүрийн үр тариаг хураан авна.

2013 оны 12-р сарын 9-ны өдрийн 15 цагт умард солонгосын телевизээр хамгийн сонин гэмээр зураг үзүүлэв. Солонгосын Хөдөлмөрийн намын ТХ-ны УТТ-ны өргөтгсөн хуралдаан дээр Улсын батлан хамгаалах хорооны дэд дарга Чан Сон Тхэкыг баривчласан үе мөчийг телевизийн үзэгчдэд үзүүлжээ.

Киевын цагдаагийн газраас уламжилж байгаагаар, мягмар гаригт шилжих шөнө Киевын засгийн газар байрладаг төвийн дүүрэг болон үүнтэй ойролцоох гудамжууд онцын зөрчилүүдгүй өнгөрчээ.

Сонгууль 2014 оны 2-р сарын 2-нд болтол засгийн газрын тэргүүний албан тушаалаа орхихгүй гэж Тайландын Ерөнхий сайд Йинглак Чинават мэдэгдсэн тухай өнөөдөр АП агентлаг мэдээллээ.

ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров ираны цөмийн хөтөлбөр болон хоёр талын харилцааны асуудлыг хэлэлцэхээр Иран Улс орохоор мордов. Тэрээр тус улсын ГХ-ийн сайд Мохамад Жавад Зарифтай уулзана.

ӨАБНУлсын ерөнхийлөгч агсан Нельсон Манделатай салах ёс хийх ёслол өнөөдөр Йоханнесбургийн дүүрэгт «Соккер Сити» хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд эхлэнэ. Бараг 100 улсын төрийн тэргүүн нар салах ёслолд оролцоно.

Арванхоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2013