×
Дэлхий дахинд, 7 Арванхоёрдугаар сарын 2013

Мэргэжилтнүүд 2700 гаруй настай улаан модыг хятадын зүүн-хойд нутгийн Чанбайшань нуруунд олсон тухай Синьхуа агентлаг мэдээлжээ.

Одоогоос нэг сарын өмнө саатуулсан америкийн 85 настай иргэн Меррилл Ньюманыг АНУ руу явуулсан гэж Умард Солонгосын эрх баригчид мэдэгдсэн тухай БНАСАУ-ын ХМХ-үүд уламжлан мэдээлэв.

БНСолонгос Улс, АНУ хоёр Бээжингээс Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бүсээ дангаар өргөжүүлсэнтэй холбогдон гарсан бүс нутгийн асуудлыг хамтран шийдвэрлэхээр тохиролцлоо.

Химийн зэвсгийг хориглох байгууллага Сири Улс цэнэглээгүй байлдааны хэрэгслээ устгасныг батлав.

Бразилийн Коста-ду-Сауипе хотод 2014 оны Дэлхийн аврага шалгаруулах тэмцээний бүлгийн үе шатны шавга сугалав. Фабио Капеллогийн шигшээ баг «Н» бүлэгт багтав.

Ирэх долоо хоногт ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров Иран Улсад хүрэлцэн очих юм. Лавров энэ сарын 10,11-нд тус улсад айлчилж, Женевийн саяхны тохиролцооны хүрээнд ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг зохицуулах сэдвээр ираны ГХ-ийн сайдтай хэлэлцээ хийнэ.

Пентагон цохилтын нисэгчгүй нисдэг аппаратыг ажилуулагчад тавих энгийн номхон оршин суугчдын хохиролыг аль болохоор багасгах шаардлагыг зөөлрүүлэв. Энэ арга хэмжээ «алсаас хийх дайн» гэгчийн номнолын хүрээнд ажиллагааг өргөжүүлэхтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Хятадын ардын чөлөөлөх армийн усан цэргийн уламжлалт өнгөтэй хөлөг онгоцны тавцангийн J-15 сөнөөгч онгоцны хэд хэдэн гэрэл зургийг сүүлийн өдрүүдэд хятадын ХМХ-үүд нийтлэв. Эдгээр сөнөөгч онгоцоор цэргийг зэвсэглэж байна гэж зарлан мэдээлжээ.

Оросын хөл бөмбөөгийн шигшээ баг 2014 онд Бразилид болох Дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээний бүлгийн үе шатанд Бельги, Алжир, Өмнед Солонгосын шигшээ багуудтай тоглох юм.

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин нисэгчгүй нисдэг аппаратаа гүн усанд байгаа шумбагч онгоцоос анх удаа хөөргөсэн тухай британийн «Дейли мейл» сонин мэдээллээ.

ШХАБ-ын гишүүн болон ажиглагчийн статустай улсууд энергийн клубыг байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурав.

Нельсон Манделагийн ач хүү хүний эрхийн төлөө 95 настай тэмцэгч нас барснаас хойш гэр бүлийн гишүүдэд нь олон улсын хэмжээнд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.

Дэлхийн худвалдааны байгууллагын дээд байгууллага-Сайд нарын 9-р бага хурал Балийн багц тохиролцоог батлав. Энэ удаагийн уулзалтыг амжилтгүй болгоход хүргэж мэдэх байсан хүнсний аюулгүй байдлын тухай баримт бичиг тэдгээрийн дотор байна.

Арванхоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2013