×
Дэлхий дахинд, 6 Арванхоёрдугаар сарын 2013

Хууль бус Интернет бирж Sheep Marketplace, тэдний сайтаас хар захын үйл ажиллагааны төлбөрт хэрэглэгддэг их хэмжээний цахим валют болох биткоин хулгайлагдсаны дараа үйл ажиллагаагаа зогсоожээ.

Анхны хар арьст ӨАБНУ-ын ерөнхийлөгч Нельсон Манделаг нас барсанд дэлхийн сая сая хүмүүс гашуудан эмгэнэж байна.

Вашингтон Хятадын пуужингийн дайралтыг эсэргүүцэн хамгаалах таних бүсийн маш хатуу байр суурьтай тулгарч, нээлттэй дайралт хийж зүрхэлсэнгүй. Үүнийг АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байдены айлчлал харууллаа.

Хятадын засгийн дээд давхрагын авилгалтай тэмцэх арга барилыг боловсронгуй болгох нь 11-р сард ХКН-ын ТХ-ны бүгд хурлаас тавьсан нэн чухал зорилтын нэг юм гэж ХКН-ын сахилгын төв комиссын Бээжинд нийтлүүлсэн зааварт өгүүлжээ.

Ойрын үед Японы эрх баригчид бараг 50 жил хүчин төгөлдөр байгаа зэвсгийн хориог цуцлах бодолтой байна гэж өнөөдөр орон нутгийн ХМХ-үүд мэдээллээ.

НАТО «Дарагдашгүй эрх чөлөө» ажиллагаагаа явуулж эхлэснээс хойш Афганистанд мансууруулах бодисын үйлдвэрлэл бүр 40 дахин өсөн нэмэгдсэн тухай мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих ОХУ-ын Холбооны албаны тэргүүн Виктор Иванов мэдээллээ.

Өрнөдийн хэвлэл сирийн босогчдын ажиллагааны тухай тэдэнд таагүй баримтуудыг үргэлж нийтлэх боллоо. Сирийн мөргөлдөөнд өгсөн анхны үнэлгээ нь буруу байсныг Европ ба АНУ хүлээж байна.

АНУ Азийн улсуудтай хийх стратегийн хамтын ажиллагааныхаа чиглэлийг өөрчлехгүй болохыг АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Баден бүс нутгаар хийсэн айлчлалынхаа төгсгөлд Сөүлд мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Тегераны цөмийн асуудлаар Ирантэй байгуулсан хэлэлцээрийг өмгөөлэв. Түүний хэлснээр сүүлийн арван жилд анх удаа тус асуудлын шийдвэрийн хүрээнд ахиц дэвшил гарсан юм.

Өмнөд Африкийн апартеид дэглэмтэй хийсэн тэмцлээрээ нэрд гарсан ӨАБНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгч Нельсон Мандела таалал төгслөө.

Оросын ерөнхийлөгч Владимир Путин ӨАБНУ-ыг олон жил тэргүүлсэн, орчин үеийн гарамгай улс төрч Нельсон Манделагийн нас барсантай холбогдуулан эмгэнэл илэрхийллээ.

АНУ аюулгүй байдлыг хангах шаардлага гарсан үед ардчилал, хүний эрхийг хамгаалах зарчмаа орхиж мэднэ гэж ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Сьюзан Райс мэдэгдлээ.

Тайландын Ерөнхий сайд Йинглак Чинават сөрөг хүчний удирдагч Сетеп Таугсубантай үүнээс хойш хэлэлцээ хийхгүй хийгээд боломж гармагц түүнийг баривчлана гэж өнөөдөр дэд ерөнхий сайд, засгийн газрын хууль сахиулах төвийн удирдагч Сурапонг Товичакчаикун мэдээлэв.

Украйны Ерөнхийлөгч Виктор Янукович, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар Хятад, Украйны хоорондын найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээ болон Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай хамтын тунхаглалд Ардын хурлын ордонд гарын үсэг зурав.

ӨАБНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгч Нельсон Мандела таалал төгслөө. ӨАБНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жейкоб Зума энх тайван, эрх чөлөөний төлөө тэмцэгч нас нөгчсэн тухай албан ёсоор мэдээлэв.

Арванхоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2013