×
Дэлхий дахинд, 5 Арванхоёрдугаар сарын 2013

Хятад Улс хөлөг онгоцон дээр буух нисэх оросын Су-33 сөнөөгч онгоцны хуулбарыг «Зянь-15» хэмээн нэрлэж бөөнөөр үйлдвэрлэж эхэлсэн тухай хятадын ХМХ-үүд мэдээллээ.

Сүүлийн саруудад хакерууд Facebook, Google, Twitter, Yahoo болон бусад Интернет сервисуудын хэрэглэгчдийн ойролцоогоор 2 сая орчим аккаунтыг эвдэн оржээ.

Сүүлийн хэд хэдэн жилд Хонконгийн оршин суугчид эх газрын хятадуудад улам найгүй хандах болсон. Харин тэд япончуудад зөөлнөөр хандаж байна гэж «Франс пресс» агентлаг Хонконгийн их сургуулиас явуулсан санал асуулгын үр дүнд тулгуурлан мэдээллээ.

Бакуд болж байгаа Биет бус соёлын өвийн VIII чуулганаар японы үндэсний хоолыг жагсаалтанд оруулахыг дэмжив.

Америкийн автомашины аж үйлдвэрийн төв Детройт хот өрөнд идэгдснийг албан ёсоор хүлээв. Энэ нь АНУ-ын түүхэнд өрөнд идэгдсэн хамгийн том хот гэж «Уолл стрит жорнэл» сонинд бичжээ.

Йемений нийслэл хот Санед өнөөдөр БХЯ-ны цэргийн эмнэлгийн цогцолбор руу алан хядагчид дайрсны улмаас гадаадын эмч нар алагдсаны дотор Хятад, Филиппины иргэд байгаа бололтой.

Японы эрх баригчид өөрийн холбоотнуудтайгаа аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх бодолтой байна.

11-р сарын 26-нд Пхеньяний нисэх онгоцны буудалд онцлог үйл явдал болов. Бээжин орох онгоц хөөрөхөд бэлэн болсон мөчид Умард Солонгосын тусгай албаны ажилтнууд онгоцонд байсан америкийн 85 настай жуулчин Меррилл Ньюманыг онгоцноос гаргаж явав. Тэр хаана байгааг 11-р сарын 30-нд хүртэл мэдээлсэнгүй.

АНУ Арак дахь цөмийн реакторыг хэсэгчлэн задлахыг ираны талаас шаардаж мэднэ гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын улс төрийн туслах Энди Шерман телевизийн сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдлээ.

Сирийн засгийн газар химийн зэвсгээ устгах үүргээ биелүүлж байна гэж НҮБ-ын АЗ үзэж байгааг НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын элч төлөөлөгч Виталийн Чуркин оросын сэтгүүлчдэд мэдээллээ.

БНХАУ-ын дарга Си Зиньпин АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байденыг Бээжинд хүлээн авч уулзахдаа Зүүн Хятадын тэнгис дэх Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бүсийг оролцуулан чухал хэд хэдэн асуудлаар улс орныхоо байр суурийг батлав.

Киев,Бээжин хоёр хятадын талаас Украйнд газар талбайг түрээслэх асуудлаар хэлэлцээ хийхгүй байна гэж өнөөдөр украины хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний сайд Николай Присяжнюк мэдэгдлээ.

Их торгоны замыг (Евразийн тээврийн зурвас) сэргээх тухай хятадын удирдлагын санаачилгыг Украйн дэмжиж байна гэж өнөөдөр Бээжинд тус улсын Ерөнхийлөгч Виктор Янукович украин-хятадын бизнесийн форум дээр мэдэгдлээ.

Арванхоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2013