×
Дэлхий дахинд, 4 Арванхоёрдугаар сарын 2013

АНУ-ын сангийн яамнаас ирэх морин жилийг тохиолдуулан «азтай» доллар дотор нь хийсэн баярын улаан дугтуйг худалдааны эргэлтэд оруулав.

Ирэх онд БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжлийн нөхцөл өөдрөг үзэл төрүүлэхгүй байна гэж БНХАУ-ын дарга Си Зиньпинь мэдэгдэв.

ЕХ болон БНХАУ хооронд зөвшилцсөн дүрмүүдийг хэрэгжүүлээгүй Хятадаас нарны зай импортлогчдод торгуулийн хориг арга хэмжээнүүдийг гаргана.

АНУ-аас бусад улсын дотоодын хэрэгт эс оролцвол зохино гэж нийгэм судлалын санал асуулгад оролцсон америк хүмүүсийн тэн хагас нь үзэж байна.

АНУ,БНХАУ хоёр практик хамтын ажиллагаагаа өргөжүүлж, үр дүнд хүрэх ёстой гэж өнөөдөр АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден мэдэгдсэн тухай Ройтер агентлаг мэдээллээ.

НАТО хүнд түвэгтэй хямралыг улс төр, дипломат замаар зохицуулах нь хэтийн төлөвтэй байгааг улам сайн ойлгож байна гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров ОУ-НАТО зөвлөлийн хуралдааны дүнгээр мэдэгдлээ.

Өмнөд солонгосын ХМХ-үүд умардын удирдлагад чухал өөрчлөлтүүд гарсан мэтээр уламжилж байна. Чан Сон Тхэкийг албан тушаалаас нь огцруулжээ.

БНХАУ-аас Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бүс тогтоосон нь АНУ-ын дэд ерөнхийлөгч Байдены азийн орнуудаар хийх айлчлалын төлөвлөгөөг эрс өөрчлөхөд хүргэсэн шиг байна.

Гадаад худалдааны арилжаа болон олон улсын банк хоорондын SWIFT системийн баримт мэдээгээр 10-р сард юань еврог гүйцэд түрүүлж, дэлхийн валютын хоёрдугаар байранд очлоо.

Хэрэв сайд нарын бага хурлаар Балийн зөвшилцлийн багц баримт бичгийг баталж чадахгүй байсан ч ДХБ-ын үүрэг хариуцлага багасахгүй юм гэж ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны тэргүүн Алексей Улюкаев ДХБ-ын 9-р бага хурал дээр үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

11-р сарын сүүлээр БНХАУ өөрийн үйлвэрлэлийн үл харагдах нисдэг дроныг нисгэж, хөрш зэргэлдээ улсууд ба өрсөлдөгчдөө түгшүүлэв.

Египетийн Үндсэн хуулийн комиссийн тэргүүн тус улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Адли Мансурт шинэ Үндсэн хуулийн төслийг батлуулахаар өргөн барьжээ.

Энэ бол ердөө сэтгэлийн хөдлөл болохоос хувьсгал огт биш юм. Занарын хийгээс үүдэлтэй тааламжтай байдал удахгуй арилах бололтой. Үр ашигтай нүүрс ус төрөгчийн олборлолтод удахгуй гарах эргэлтийн тухай тус байгууллагын нефть экспортлогч орнууд мэдэгдэв.

Киевт өнөөдөр сөрөг хүчин болон засгийн газрын талынхны хоёр том жагсаал болж байна. Украины сайд нарын зөвлөлийн Танхимын байрны дэргэд «Эрх чөлөө» үндэстний намын үйл ажиллагаанд Николай Азаровын засгийн газрыг огцрохыг шаардан ойролцоогоор 1500 орчим хүн оролцжээ.

Өмнөд солонгосын эрх баригчид ойрын өдрүүдэд агаарын хамгаалалтын шинэ бүсийг байгуулах гэж байгаа тухайгаа батлан мэдэгдэх гэж байгаа тухай өмнөд солонгосын “Йонхап” агентлаг засгийн газрыг иш татан уламжилжээ.

Тайландын ерөнхий сайд Йинглак Чинават өнөөдөр сүүлийн долоо хоногт анх удаагаа Засгийн газрын ордонд буцаж ирж чадлаа.

Японы засгийн газар өнөөдөр умард солонгосын удирдагч Ким Чэн Уны ойрын хамаатан БНАСАУ-ын Төрийн батлан хамгаалах хорооны дэд тэргүүн Чан Сон Тхэкаг огцорсны дараа шуурхай хуралдаан зарлав.

НҮБ-ын зорилтын санд Сирийн химийн зэвсгийг устгах 2 сая ам. долл. санхүүжилт дан ганц АНУ-аас оржээ. Энэ тухай НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тус байгууллагын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд илгээсэн захидалд дурджээ.

Арванхоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2013