×
Дэлхий дахинд, 3 Арванхоёрдугаар сарын 2013

Өнөөдөр олон улсын «Трансперенси интернэшнл» байгууллагаас нийтлүүлсэн авилгалын индекст ОУ болзошгүй 175-аас 127-р байр эзлэв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн АЗ-д явуулсан захидалдаа сирийн химийн зэвсгийг устгах ажиллагаа ахицтай байгааг тэмдэглэжээ.

Украины ерөнхийлөгч Виктор Янукович өнөөдөр БНХАУ-ад төрийн айлчлал хийхээр мордов.

Ираны эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг цуцлахтай холбоотой хэтийн төлөв нь цаашид нефтийн зах зээлийг янз бүрийн таамгуудад хүргэж байна. Дэлхийн зах дээр Ираны нефть их хэмжээгээр буцаж ирж буй нь хар алтны үнэд мэдэгдэхүйц нөлөөлж мэдэх юм.

Өнөөдөр Энэтхэг Улс цөмийн зэвсэг тээгч «Притхви-2» баллистик пуужингаа 3 дахь удаагаа туршив.

Баруун Сибирь болон гадаадын хил залгаа нутаг дэвсгэрүүдэд нэгдсэн хил дамнасан “Их Алтай” нэгдэл байгуулах нь ирээдүйтэй байх болно гэж Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр ГХЯ-ны дэргэдэх ОХУ-ын субъектуудын тэргүүн нарын хуралдаан дээр үг хэлэхдээ тэмдэглэв.

Тайландад засгийн газар болон сөрөг хүчний хоорондын сөргөлдөөн түр завсарлаад байна. Талууд тус улсын хаан Пхумипхон Адульядетын 12-р сарын 5-ны өдөр болох мэндэлсний 86 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан үндэсний баярыг тохиолдуулан хэдэн өдрийн өмнө сөргөлдөөнийг зогсоон, түр завсарлага хийхээр тохиролцжээ.

Өнөөдөр АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден Токиод хэлэлцээ хийж, Японоос хилэгнэн зэвүүцэж буй хятадын шинэ Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бүс Вашингтоныг гүнээ түгшүүлснийг мэдэгдэв.

Орос улстай харилцан яриагаа алдаж болзошгүй асуудал нь Украины ЕХ-той байгуулах гэрээнд гарын үсэг зурахад “түр завсарлага авах” шалтгаан болов. Энэ тухай Украины ерөнхийлөгч Виктор Янукович мэдэгдэв.

Таиландын Засгийн газар болон сөрөг хүчин өнөөдөр хэдэн өдрөөр сөргөлдөөнийг зогсоохоор тохиролцсон тухай CNN засгийн газрын төлөөлөгчийг иш татан уламжлав.

Өнгөрсэн долоо хоногт Киодо мэдээллийн агентлагаас японы өөрийгөө хамгаалах хүчний тагнуулын нууц албадын тусгай анги салбарууд эхлээд ЗХУ дараа нь ОУ, Хятад, БНАСАУ, БНСолонгос Улс болон Дорнод Европын орнуудын байдлын тухай мэдээлэл цуглуулсан гэсэн сонин мэдээг тараажээ.

Украйны янз бүрийн сөрөг нам, хөдөлгөөнүүдийн төлөөлөгчдийн нийлж нэгдсэн «евроинтеграци» -ийн талууд өнөөдөр улсын нийслэлд засгийн газрын эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөнөө үргэлжлүүлж байна.

Аврагчид хятадын том Циндао хотоос зүүн нефтийн хоолойн дэлбэрэлтэд нэрвэгдээд сураггүй алга болсон хэмээн үзсэн долоон хүний шарилыг олов. Тэгснээр ноцтой дэлбэрэлтэд хэлмэгдэгсдийн тоо 62-нд хүрсэн тухай Синьхуа агентлаг мэдээлэв.

Афганистаны байдал, НАТО,ОХУ-ын түншлэлийн хөгжил, эвслийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл өнөөдөр НАТО-гийн төв байранд ГХ-ийн сайд нарын хэмжээнд нээгдэх цуврал зөвлөлгөөний гол асуудал болох юм.

Цагдаагийн удирдах газрын байшинг эзлэхийг жагсагчид оролдвол цагдаа нар саад учруулахгүй гэж Тайландын нийслэл хотын цагдаагийн газрын тэргүүн Камронвит Тупкрачанг сэтгүүлчдэд мэдэгдэв.

Арванхоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2013