×
Дэлхий дахинд, Арванхоёрдугаар сар 2013

ОУСС-ын багийн гишүүд Шинэ жилийн баярыг 15 удаа тэмдэглэх тухай өнөөдөр «Интерфакс» агентлаг ОХУ-ын пуужин-сансрын салбарын төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжлав. Түүний хэлснээр сансрын нисэгчид Шинэ жилийн баярыг тойрог замд 15 удаа тэмдэглэх юм.

Н.Британийн «Таймс» сонин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг «Олон улсын тавцан дахь оны хувь хүн» гэжээ. Үүнээс хоёр сарын өмнө Владимир Путин америкийн «Форбс» сэтгүүлийн олон улсын бодлогод нөлөөлөх рейтингийг тэргүүлсэн юм.

БНХАУ-ын зүүн-хойд хэсэгт ШУӨЗО-д террорын ажиллагаа явуулсан 9 хүн шашны хэт даврагч үзэл санааг сурталчилсан гэж цагдаагийн газар мэдэгдэв.

Оросын ард түмнийг дэмжиж, эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлж, оросын Волгоград хотод явуулсан террорын ажиллагааг шийдвэртэй буруушаасан НУБ болон дэлхийн олон улс оронд талархаж байна гэж ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевичийн мэдэгдэлд өгүүлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2014 онд ОХУ G8 дарглах бэлтгэлийн үед олон улсын терроризмтэй хийх тэмцэлд гойд анхаарал тавихыг засгийн газар болон тусгай албадад даалгав.

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны талийгаач нагац ах Чан Сон Тхэкийн хамтран зүтгэгчдийг баривчлах, цаазлах явдал үргэлжилсээр байна гэж өнөөдөр ЭФЭ агентлаг өмнөд солонгосын засгийн газрын эх сурвалжаас мэдээллээ.

Америкийн Apple корпарацийн гүйцэтгэх ерөнхий захирал Тим Кук 2013 оны дүнгээр 4,25 сая долларын шагнал хуртэнэ гэж Bloomberg мэдээлжээ.

Женевт ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг зохицуулах шинжээчдийн түвшинд зургаан зуучтай хийх Ираны хэлэлцээрийн ээлжит үе шат өнөөдөр эхэлж байна.

Улирч буй 2013онд дэлхийд дор хаяж 70-аад сэтгүүлчид дэлхийн өнцөг булан бүрээс үйл явдлыг тайлбарлан таниулах мэргэжлийн үүргээ биелүүлэх явцад амь үрэгдсэн тухай олон улсын засгийн газрын бус байгууллага «Сэтгүүлчдийг хамгаалах хороо»-ны мэдэгдэлд дурджээ.

БНАСАУ өнөөдөр Ким Чен Уныг улсын удирдагч болсны 2 жилийн ойг тэмдэглэж байна гэж хойд солонгосын ХМХ-үүд мэдээллээ.

Олон улсын шинжээчид Сирээс химийн зэвсгийг зөөвөрлөн гаргах тухай хэлэлцлээ. Орос, АНУ, Хятад, НҮБ, ХЗХБ-ын төлөөлөгчид сирийн төлөөлөгчдийн оролцоотой уулзалт баасан гаригт Москвад болж өнгөрсөн юм

Хятад улс Венесуэлд орон сууцны барилгажуулалтын төсөл хэрэгжүүлэхэд зориулан 5 миллиард долларын зээлийг олгосон

Хэдийгээр 12-р сарын 31 гэхэд улс орноос илүү хортой бодисыг гаргахаар төлөвлөсөн явдал хуваариасаа хоцорч байгаа ч Сирийн химийн зэвсгийг устгах явц дэвшилттэй байна

Британид мусульманчуудын эсрэг үйлдсэн гэмт хэргийн тоо 2013 онд 2 дахин ихэссэний шалтгаан нь өнгөрсөн намар лалынхан цэргийн албан хаагчийг хэрцгийгээр алсантай холбоотой

Сирийн засгийн газар ХЗХБ-ын нарийн бичгийн дарга нарын газарт химийн зэвсгийн цэнэггүй зэр зэвсгийг устгах үүрэг даалгавраа биелүүлснээ мэдээллээ гэж байгууллагын нийтлуулсэн мэдээлэлд дурджээ

Орчин цагийн цахилгаан эрчим хүчийг атомын цахилгаан станцгүйгээр /АЦС/ төсөөлөхийн аргагуй юм. Тэдгээр нь дэлхийн эрчим хүчний 10 % гаргаж байна

Женевт явуулах олон улсын бага хурлын хүрээнд сирийн сөрөг хүчний болон тус улсын эрх баригчдын уулзалтын өмнө тус улсад хүчирхийллийг нэмэгдүүлэх нь сирийн байдлыг цэргийн замаар шийдвэрлэхийн төлөө байр суурь эзлэгчдэд л ашигтай байгаа

Канадын «Centerra Gold Inc» компани киргизийн засгийн газрын Кумтор орд газарт алт олборлох хамтарсан байгууллагын өөрийн хувийг 50-иас 33% болгон бууруулах санаачлагаас татгалзжээ.

АНУ-ын Air Sea Battle бол Хятад,Иран улсуудын бүс нутгийн хил залгаа орнуудын америкийн цэргийн бодлогыг унагах ажиллагаанд хүчтэй сөргөлдөх америкийн цэргийнхний боловсруулсан үр ашигтай бодлого юм гэж Стратеги ба технологийн судалгааны төвийн шинжээч Василий Кашин тэмдэглэв.

Өнөөдөр Японы ерөнхий сайд Синдзо Абэ Хятад, Өмнөд Солонгосын талаас өөрийгөө шүүмжлүүлэх, ноцтой шалтаг гаргажээ. Тэрбээр өнгөрсөн зууны дундуур японы түрэмгийллийг амссан эдгээр улсууд төдийгүй азийн бусад орнуудад японы милитаризмын бэлэг тэмдэг гэж тооцогддог Ясукуни сүмд зочилсон байна.

Өмнө нь
Арванхоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2013