×
Дэлхий дахинд, 30 Арваннэгдүгээр сарын 2013

Бүхээгтээ саран дээр явагчийг агуулсан «Чанъэ-3» сансрын төхөөрөмжийг Дэлхийн жинхэнэ дагуулыг судлах зорилготойгоор 12-р сарын 2-нд хөөргөх болно гэж Хятадын Төв телевиз мэдээллээ.

АНУ Тегераны нефтийн хориг саадыг 6 сараар сулруулах болно гэсэн Цагаан ордны албан ёсны мэдэгдлийг Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хийсэн байна.

2014 онд Афганистанаас НАТО-гийн хүчний гол хэсэг гарч явахад Төв Азийн байдал хэрхэн өөрчлөгдөх бол? 12 орны төлөөлөгчид Таджикстанд афганы мансууруулах бодисын аюул заналыг эсэргүүцэх үйлдлийн асуудлаар мансууруулах бодисын эсрэг эвслийн улсуудын албан бус хуралдаан дээр авч хэлэлцлээ.

БНАСАУ, улсынхаа зүүн хойд нутагт орших сансрын «Тонхэ» станцийг шинэчлэн боловсронгуй болгохоор барилгын ажлаа эхэллээ гэж Жон Хопкинсийн Их сургуулийн америк-солонгосын хүрээлэнгийн шинжээчид мэдэгдлээ.

Глазгогийн төвийн пиво бааран дээр цагдаагийн нисэх онгоц унасны улмаас дор хаяж 6 хүн амь үрэгдэж, хэдэн арван хүн эмнэлэгт хүргэгджээ.

Сөрөг хүчний жагсагчид Тайландын нийслэл Бангкокт өөрсдийн эсэргүүцлээ цаашид улам нэмэгдүүлэн улсын телевиз олон нийтийн мэдээллийн байгууллага, онцгой мөрдөн байцаах газрыг эзлэн авахаас эхэллээ.

Ачааны хөлөг «Прогресс М-21М» ОУСС-ын албаны модуль «Звезда»-ын цогцолборын бүхээгт гар аргаар холбогджээ.

Хятад, Япон, АНУ-ын хоорондын Дорнод Хятадын тэнгис дэх шинэ хямралыг зохицуулахад НАТО өөрийн үүргийг олж харахгүй байна гэж ИТАР-ТАСС агентлагт европын орнуудын нэг хойд атлантын эвслийн дэргэдэх дипломат эх сурвалжаас мэдээлжээ.

Алс холын өндөр оновчтой зэвсэг цөмийн зэвсгийн бодит хувилбар боллоо гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Сири дэх ОХУ-ын элчин сайдын яам луу буудсан явдлыг буруушаасан тухай өчигдөр тараасан бүх дэлхийн байгууллагын албан ёсны төлөөлөгч Мартин Несиркийн мэдэгдэлд дурджээ.

Евроазийн эдийн засгийн холбооны тухай хэлэлцээрт 2014 онд гарын үсэг зурж, батлах болно гэж баасан гаригт ОХУ-ын улсын думын дарга Сергей Нарышкин Казаньд болсон олон нийтийн «Евроазийн эдийн засгийн цомхотгох үйл явц:ололт амжилт ба асуудлууд» чуулган дээр мэдээлжээ.

Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013