×
Дэлхий дахинд, 29 Арваннэгдүгээр сарын 2013

Хятад сансрын шинэ эрнийг нээх бэлтгэл хийж байна. Хятадын мэргэжилтнүүд ачаа тээш дэлхий орчмын тойрог замд гаргах төлбөрийг багасгах их бууг зохион бүтээж байна.

ятадад олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүллийн зохиогчийг худалдаалах «Хар зах зээл» бий болж цэцэглэж байгааг ШУ-ны Science сэтгүүлийн эрдэм шинжилгээний редакци сэтгүүлчийн мөрдөн шалгалтын явцад илрүүлжээ.

БНХАУ, Өмнөд Солонгос хоёр Антарктидыг оролцуулан тэнгис далайд судалгаа хийх хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцов.

Энэтхэгийн Керала мужид дэлгүүрийн хажууд унтсан согтуу эрийг могой залгижээ. Үүний улмаас хөөж томорсон могойг нутгийн иргэд олсон байна.

Өнөөдөр Вильнюст ЕХ Азербайжантай визийн дэглэмийг либералчлах тухай хэлэлцээрт гарын үсэг зурав.

Дамаскад суугаа ОХУ-ын ЭСЯ-ыг буудсан нь террорын ажиллагаа мөн гэж НҮБ мэдэгдлээ. АЗ-ийн гишүүд дипломат төлөөлөгчдийн газар дархан халдашгүй эрхтэйг дурдаад бүх буруутныг хариуцлагад татахыг уриалав.

Иран Улс бараг 100 байг илрүүлэн ажиглаж, радарын ажиллагааг дарах радио нөлөөг тусгаарлуулан арилгаж мэдэх өөрий нь үйлдвэрлэлийн радиолокацын шинэ станцаа үзүүлж сонирхуулсан тухай ливаны «Аль-Маядин» телевизийн суваг мэдээллээ.

БНХАУ-аас Сенкаку(Дяоюйдао) арлуудын ойролцоо Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бүсийг байгуулсныг АНУ эсэргүүцсэн нь мэдээжийн хэрэг юм. Америкийн стратегийн хоёр В-52 бөмбөгдөгч онгоц энэ бүсийн дээгүүр зориуд нислэг хийлээ.

Ливийн баруун өмнө зүгт орших Сабха хотын зэвсгийн агуулахад дэлбэрэлт болж 40 гаруй хүн амь үрэгдсэнийг британий телевиз радиогийн Би-би-си корпараци өнөөдөр мэдэгдлээ.

Афганистан дахь мансууруулах бодисын үйлдвэрлэл олон улсын энх тайван, аюулгүй байдалд аюул учруулж байгааг хүлээн зөвшөөрөх ёстой гэж мансууруулах бодист хяналт тавих Оросын холбооны албаны тэргүүн Виктор Иванов мэдэгдлээ.

Дэлхийн худалдааны байгууллага олон улсын худалдааны дүрмийн шинэтгэлийн тухай хэлэлцээрийн эх бичгийг уялдуулан зохицуулж чадсангүй.

Бангкокад засгийн газрыг эсэргүүцсэн жагсагчид Тайландын армийн жанжин штабын дэвсгэр нутагт дайран орсон тухай Ройтер агентлаг нүдээрээ үзсэн хүмүүсийн мэдээллийг үндэслэн уламжлав.

ОХУ-аас Сири Улсад суугаа ЭСЯ-ыг буудсан хэрэг явдлыг НҮБ-ын АЗ буруушааж байна гэж АЗ-өөс хэвлэлд нийтлүүлсэн мэдэгдэлд өгүүлжээ.

БНХАУ байлдааны сөнөөгч онгоцуудаа Японтой маргалдаж байгаа арлуудыг багтаасан Зүүн Хятадын тэнгис дэх Агаарын довтолгооноос хамгаалах бүст эргүүл хийлгэхээр явуулсан тухай Бээжинд хятадын цэргийн командлалын төлөөлөгч хурандаа Шэнь Зинькэ сэтгүүлчдэд мэдээллээ.

12-р сарын 8-нд Арак дахь цөмийн реакторт хүнд ус үйлдвэрлэх тоног төхөөрөмжий нь үзэж шалгахыг Иран урьсан гэж МАГАТЭ мэдэгдсэн тухай Франс Пресс агентлаг мэдээллээ.

Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013