×
Дэлхий дахинд, 28 Арваннэгдүгээр сарын 2013

Ойрын үед шинэ шумбагч онгоц Ираны усан цэргийн бүрэлдэхүүнд орох тухай өнөөдөр тус улсын БХ-ын сайд генерал Хосейн Дехган мэдээллээ.

БНХАУ Өмнөд Хятадын тэнгисийн маргаан үүсгэсэн арлуудын агаарын уудамыг хяналтдаа авч болзошгүй гэж өнөөдөр Филиппин сэтгэл түгшин мэдээллээ.

Өмнөд Солонгос өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын БХЯ-аас зарлан мэдээлсэн Зүүн Хятадын тэнгис дэх Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бүсийн хязгаарыг хянаж үзэхийг Бээжингээс шаардав.

Нарны аймагтай маш ойрхон явж өнгөрөх сүүлт од нь манай зуунд хамгийн тод үзэгдэл болж мэдэх юм. Солирын биеийн мөс ер бусын тод сүүлтэй болгох тул энэ нь ер бусын хосгүй сайхан үзвэр байх юм.

Япон, Өмнөд Солонгос, Хятад гурав чөлөөт худалдааны бүсийг байгуулах асуудлаар хэлэлцээг сэргээв.

Япон улс агаарын болон тэнгисийн тагнуулын асуудлаар боломжуудыг өргөжүүлэх болно.

Орос, Монгол улсууд худалдаа-эдийн зсгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх төлөвтэй байна. Москвад орос-монголын засгийн газар-хоорондын хуралдаан болж өнгөрөв. Үүн дээр хоёр талын эдийн засаг, шинжлэх ухаан техник болон соёл урлагийн хамтын харилцааны өнөөгийн байдал болон хөгжлийн ирээдүйн асуудлуудыг хэлэлцэн ярилцав.

Тегеран олон улсын хориг арга хэмжээнүүдийг сулруулсаны хариуд цөмийн хөтөлбрөө ойрын хагас жилд зогсооно. Иран Улс энхийн зорилгоор ашиглах атомаа МАГАТЭ-гийн хатуу хяналтын дор хөгжүүлнэ.

Сирийн сөрөг хүчний болон хувьсгалын үндэсний эвслийн удирдагч Ахмад Жарба сирийн сөргөлдөөнийг зохицуулах асуудлаар зохиогдох “Женев-2“бага хуралд эвслээс төлөөлөгчид оролцохыг мэдэгдэв.

Ираны нефтийн аж үйлдвэрийн яам тус улсын цөмийн хөтөлбөрийн тухай яриа хэлэлцээнд хүрсэн дэвшилттэй тохиролцоонуудыг ашиглахыг оролдон Өрнөдийн томоохон компаниудтай хэлхээ холбоогоо сэргээж байна.

Орос, Монгол улсууд нь ховордсон ан амьтад, өвс ургамлыг хамгаалах зорилгоор байгалийн нөөцийн хоёр газрыг байгуулахаар тохиролцсон гэж орос-монголын засгийн газар хоорондын хуралдааны дараа оросын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской мэдэгдэв.

Орос улс Байгаль нуурт цутгадаг Сэлэнгэ мөрөн дээр “Шүрэн”-гийн цахилгаан станц барьж байгуулах Монголын төсөлд түгшиж байна гэж Байгалийн нөөц, экологийн яамны сайд Сергей Донской орос-монголын засгийн газар-хоорондын комиссийн хуралдааны дараа мэдэгдэв.

Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013