×
Дэлхий дахинд, 27 Арваннэгдүгээр сарын 2013

АНД-н бүс нутгийн нилээд хэдэн орнууд тагнуулын үйл ажиллагаатай холбоотой дуулианд ороод байна. АНД-н бүс бол эдийн засгийн түргэн хөгжилтэй бүс төдийгүй, идэвхтэй хөгжиж байгаа тагнуулын сүлжээ юм.

Сири улс НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муны сирийн асуудлыг зохицуулах “Женев-2” бага хурлыг 1-р сарын 22-нд явуулахаар товлосонд сайшаав. Уг арга хэмжээнд оролцуулахаар Засгийн газрын төлөөлөгчдийг илгээнэ гэж Сирийн ХМХ-үүд уламжлав.

Сирид мөргөлдөөн гарсан үеэс хойш  11 мянган хүүхэд алагджээ. Ийм баримт мэдээллийг британий Oxford Research Group төрийн бус байгууллага нийтлэжээ. Хүүхдүүдийн ихэнх хэсэг дэлбэрэлт, бөмбөгдөлтөнд өртжээ.

Оросын гадаад худалдааны банк (ВТБ) алт, мөнгөн гулуузыг дэлхийн үнэт металлын томоохон импортлогч болох Энэтхэгийн хэрэглэгчдэд шууд нийлүүлэх оросын анхны банк боллоо.

Дорнод Хятадын тэнгис Хятад, АНУ-ын эсэргүүцлийн шинэ тавцан болж байна. Америкийн 2 стратегийн бөмбөгдөгч Б-52 өчигдөр урьдчилан санүүлгагүйгээр хятадын агаарын эсэргүүцэх батлан хамгаалалтын шинэ бүсээр Хятад, Японы хурц маргааны сэдэв болсон арал дээгүүр нисэн өнгөрчээ.

Олон улсын худалдааны тухай шинэ гэрээний эцсийн хувилбрыг хэлэлцэх үед Дэлхийн худалдааны байгууллага хүчтэй хүндрэлтэй тулгараад байна.

Хятадын баруун-өмнөд хэсгийн Гуйчжоу мужид хурдан галт тэрэгний төмөр зам дээр баригдаж байгаа барилга нуран унажээ. Гурван хүн гэмтэл авч, Sinopec корпорацын нефтийн хоолой гэмтжээ.

Японы парламентын дээд танхим олонхийн саналаар Аюулгүйн зөвлөл байгуулах тухай хууль батлав. Энд АНУ-ын Үндэсний аюулгүйн зөвлөлтэй адил бүтцийг байгуулах тухай яригдаж буй юм.

Бээжин шинээр нэвтрүүлээд Зүүн-Хятадын тэнгисийн таних бүсийг цуцлана гэж Япон улс найдаж байна . Энэ тухай японы Батлан хамгаалах сайд Ицунори Онодэра өнөөдөр мэдэгдэл хийв.

Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013