×
Дэлхий дахинд, 23 Арваннэгдүгээр сарын 2013

БНХАУ-ын БХЯ-ны сайд Дорно Хятадын тэнгист агаарыг батлан хамгаалах Таних бүсийг байгуулахыг өнөөдөр зарлалаа.

Канадын Khan Resources компаний Монголын засгийн газартай 326 сая долларын маргааныг олон улсын арбитрийн шүүхэд өнгөрсөн 7 хоногт авч үзжээ.

Прибалтик дахь Латвийн нийслэл Рига дахь худалдааны төвийн барилга нурснаас болж амь үрэгдэгсдийн тоо 52 хүрснийг өнөөдөр Улсын гал түймрийн аврах алба мэдээллээ.

ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар Женевт уулзаж, ираны цөмийн хөтөлбөрт зориулагдсан тэдний ярилцлага 30 гаран минут үргэлжилсэн байна.

Иран улстай «зургаагийн» бэлтгэж байгаа цөмийн хөтөлбөрийн талаарх баримт бичигт оросын нэлээд хэмжээний арга барилууд, тэр тусмаа зарчмын талыг харгалзан үзэж байна гэж өнөөдөр ГХЯ-ны дэд сайд Сергей Рябков Женевт сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Норвегийн Магнус Карлсен Энэтхэгийн Вишванатан Анандтай Энэтхэгийн Ченнайд болдог шатрын дэлхийн аваргын тэмцээний титмийг урьдчилан хүртлээ.

Аюулгүй ажиллагааны салбар дахь хоёр талын зөвшилцөлд аль болох хурдан гарын үсэг зурахыг АНУ уриалсныг Афганистан улс хүлээн авсангүй.

ДХБ олон улсын худалдааны талаар дэлхийн шинэ зөвшилцөлд гарын үсэг зурахад ойрхон байна, эхнийх нь батлагдсанаас хойш 10 гаран жил болсныг британий сонин «Файнэншл таймс»-д бичжээ.

Хятадын анхны шинэ байлдааны нисэгчгүй нисэх төхөөрөмж «үл үзэгдэгч»-ийг «Хурц илд» нэрэн дор турших ажиллагаа БНХАУ-ын баруун өмнө зүгт орших Чэнду хотод явагдлаа.

Оросын армийн Дорно тойрог 2014 онд олон улсын «Энхийн ажиллагаа», «Сэлэнгэ», «Сэрэмжтэй бүргэд» гэсэн сургуулилтуудад оролцох болно гэж тойргийн хэвлэлийн албаны дарга Александр Гордеев мэдээлжээ.

Зуучлагчдын «Зургаан талт» хэлэлцээр эцсийн шатандаа орлоо. Ойрын үед Женевт Ираны ГХЯ-ны тэргүүн Мохаммед Жавад Зарифтай бүх 6 зуучлагч орны ГХЯ-дын тэргүүнүүд уулзах болно.

Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013