×
Дэлхий дахинд, 22 Арваннэгдүгээр сарын 2013

Хятадын зүүн нутаг дахь Шаньдун мужид нефтийн хоолой дэлбэрсний улмаас амь үрэгдэгсдийн тоо 47 хүн хүртэл өсч, шархдагсдын тоо 136 хүн болжээ.

Латвийн нийслэл Ригад «Максима» дэлгүүрийн дээвэр нурсны улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 52 хүрчээ гэж өнөөдөр Улсын галын аврах албаны BNS агентлагт мэдээлжээ.

Сирийн химийн зэвсгийг хуурай газар дээр устгах талаар тохиролцож чадахгүй байна. ХЗХБ-ын мэргэжилтнүүд түүнийг далай тэнгис дээр устгах боломжийг авч үзэж эхэллээ.

БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хун Лэй АНУ-ын конгрессын америк-хятадын эдийн засгийн харилцаа, аюулгүй байдлын комиссын илтгэлийг тайлбарлаж, Вашингтон «хүйтэн дайны» үеийн сэтгэлгээг орхино гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Орос хэлээр ярьдаг хүмүүсийн тоо дэлхийд өсөн нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд Пушкин, Толстой нарын хэлэнд улам их анхаарал тавих болсон.Орос хэл олон улс орны сургуульд анхны гадаад хэл болж байна.

Хэд хэдэн улс, түүний дотор гитлерийн эсрэг эвсэлд нэгдсэн холбоотнууд нь нацизмыг баатар явдал хэмээн үзэхтэй тэмцэх тухай тогтоолын төслийг НҮБ-ын ЕА-ейн 3-р хороонд дэмжээгүйд ОУ харамсаж байна гэж НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын элч төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдэв.

Интернет орчинд тавих хяналт, чанар сайтай тоот телевиз,төлбөртэй электрон ХМС, гар компьютерийн цуврал кино шинэ медиа орчинг бүрдүүлнэ. Оросын зонхилох ХМХ удирдагчид Үндэсний телевиз, радиогийн холбооны ХУ11 их хурал дээр ийм дүгнэлт хийжээ.

БНХАУ болон Европын Холбоо Бээжинд хоёр талын 16-р дээд хэмжээний уулзалт дээр « БНХАУ, ЕХ 2020 он хүртэл хамтран ажиллах стратегийн төлөвлөгөөг» хэрэгжүүлэхээр тохиролцов.

Исламабадад Орос,Хятад, Пакистаны дипломат ажилтнууд олон улсын хүчнийг 2014 онд Афганистанаас гаргахтай холбогдуулан тус улсын байдлыг авч үзэж хэлэлцлээ.

АНУ Афганистанд хандан аюулгүй байдлын хүрээнд хамтран ажиллах тухай хэлэлцээрт аль болох түргэн гарын үсэг зурахыг уриалав.

Иран улс бүс нутгийн аюулгүй байдлын зарчмын хувьд шинэ системийн төлөө байна гэж тус улсын ГХЯ-ны тэргүүн Мохаммад Жавад Зарифын Лондонд араб хэлээр хэвлэгдэн гардаг «Аш-Шарк Аль-Аусат» сонинд нийтлүүлсэн өгүүлэлд тэмдэглэжээ.

Женевт цөмийн хөтөлбөрий нь асуудлаар олон улсын зургаан зууч этгээдтэй хийж байгаа хэлэлцээ урагш ахихгүй байна гэж Иран үзэж байгааг тус улсын ГХЯ-ны тэргүүн Аббас Аракчи европын дипломат төлөөлөгчдийн тэргүүн Кэтрин Эштонтэй хийсэн хэлэлцээнийхээ дүнгээр мэдэгдэв.

Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013