×
Дэлхий дахинд, 21 Арваннэгдүгээр сарын 2013

Хятадын төв муж Аньхуэйд нэгэн эмнэлэгийн ажилтны магадласнаар нас барсан хүүхэд чандарлахын өмнөх гашуудлын ажиллагааны үеэр гэнэт, шууд «амь оржээ».

Вашингтонд хятадын кибертагнуулыг зогсоохын тулд Бээжингийн эсрэг арга хэмжээ авах шаардлагатай байна. Энэ тухай америк-хятадын эдийн засгийн харилцааны хяналтын комиссийн Конгрессд илгээдэг жил бүрийн илтгэлд дурджээ.

Хятадад 20 жилийн өмнө 50 мянган гол мөрөн байсан бөгөөд тэдгээр нь тус бүрдээ 100-аас доошгүй шоо метр  ай савтай байжээ.

Шинэ загварын 300 орчим дугуйт танкийг японы өөрийгөө хамгаалах хүчинд шилжүүлэх тухай өнөөдөр Токиод албан ёсны эх сурвалжаас мэдээллээ.

ШХАБ-ын гишүүн орнууд зүүн-хятадын Ляньюньган боомт хотоос Санкт-Петербург хүртэл олон улсын автозам тавих тухай хэлэлцээрт энэ сард гарын үсэг зурна.

ХХ1 зуун гарсаар дэлхийд хүмүүс болон гал түймэр, хорт хорхой шавьж бараг 1,5 сая ам км талбайд ой модыг устгаад байна. Энэ нь өнгөрсөн зууны мөн үзүүлэлтээс бага боловч гариг дэлхийд тун аюултай гэж шинжээчид анхааруулав.

БНАСАУ ураны атомын бөмбөг бүтээх техникийн боломжтой байна гэж Өмнөд Солонгосын цэргийн шинжээчид үзэж байгаа тухай Өмнөд Солонгосын БХ-ын сайд Ким Гван Жин улс орныхоо парламентад үг хэлэхдээ мэдэгдлээ.

АНУ, Афганистан хоёр аюулгүй байдлын тухай хэлэлцээрийн эх бичгийг бүрэн төгс уялдуулан зохицуулав.

Пхеньян цэргийн хөтөлбөрөө идэвхтэй хэрэгжүүлж байгаа нөхцөлд Умард Солонгостой хэлэлцээ хийх боломжгүй байна гэж АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Сьюзан Райс мэдэгдлээ.

Норвегийн Магнус Карлсен, энэтхэгийн Вишванатан Ананд хоёр энэтхэгийн Ченнаед болж байгаа дэлхийн шатрын аврага шалгаруулах тэмцээний 8 дахь өрөгт хайнцав

Женевт ираны цөмийн асуудлаар олон улсын зургаан зуучтай хэлэлцээ хийх төлөөлөгчиддөө заавар өгсөн тухай Ираны дээд удирдагч аятолла Али Хаменеи мэдээллээ.

Өнөөдөр Женевт Иран болон олон улсын зургаан зууч этгээдийн  Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээ үргэлжлэх юм.

Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013