×
Дэлхий дахинд, 19 Арваннэгдүгээр сарын 2013

Битлзийг шүтэгчдийн шинэ давалгаан Японд гэнэт гарч ирлээ. Ливерпулийн дөрвөлийн дуунууд автомашин, телевиз, радио ер нь хаа сайгүй сонсогдох юм.

мерикийн «Пэтриот» цогцолборын хоёр батарейг Туркад бас нэг жилээр үлдээнэ гэж АНУ-ын БХЯ-ны тэргүүн Чарльз Хейгел мэдэгдсэн тухай Пентагоны төлөөлөгч Карл Вуг мэдээллээ.

Химийн зэвсгээ устгах хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой Сирийн хүчин чармайлтуудыг Москва өндөр үнэлж байна. Энэ тухай өнөөдөр ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров мэдэгдэв.

Индонези Улс бүс нутаг дахь гол холбоотон Австралитай хамтын ажиллагааг бүрэн хянаж үзнэ гэж Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Йодхойоно мэдэгдэв.

Арал дээр орсон усархаг борооны улмаас орон нутгийн гол мөрнүүд үерлэжээ. Олон суурин газруудтай холбодог автомашины зам болон төмөр замын тээврийн харилцаа гэмтжээ. Зарим газруудад гэрэл цахилгаангүй байна. Усан дор орон сууцны байшингууд живж, хэдэн зуун хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.

Италийн Сардиния арал дээр үер буусны улмаас 16 хүн амь эрсэджээ.

Бейрутэд хоёр удаа дараалан гарсан халдлагын улмаас ойролцоо орших Ираны элчин сайдын яамны соёлын атташе алагджээ.

ТТГ Ерөнхийлөгч Жон Кеннедийн аллагад сэжиглэгдсэн Харви Освальдтой хамсаж байснаа нууж далдласан гэж Пулцерын шагналын нэр дэвшэгч, сэтгүүлч, зохиолч Энтони Саммерс үзэж байна.

Өнөөдөр дэлхийн бие засах газрын өдөр. Энэ өдрийг Дэлхийн хүн амын нилээд хэсэг ариун цэврийн боловсон бие засах газаргүй байгаад анхаарлыг хандуулахын тулд тэмдэглэж буй юм.

«Женева-2» бага хурлын бэлтгэлийг хэлэлцэхээр Москвад хүрэлцэн ирсэн Сирийн засгийн газрын төлөөлөгчид улс оронд нь гарсан мөргөлдөөнийг улс төрийн замаар зохицуулахад чиглэгдсэн ОУ-ын хүчин чармайлтыг өндөр үнэлэв.

Албани сирийн химийн зэвсгийг устгах төлөвлөгөөг тасалдуулах аюул учруулав. Сирийн химийн зэвсгийг нутаг дэвсгэртээ устгахаас татгалзаж байна гэж саяхан Албанийн Ерөнхий сайд Эди Рама мэдэгдлээ.

50 мянга орчим хүн Хятадын зүүн-хойд Хэйлунзян мужийн нийслэл Харбин хотын удирдлагад туслаж, цас цэвэрлэж байна. Сүүлийн хагас зуун жилд хамгийн их цас хотод гурван өдөр дараалан орсоор байна.

Еврейн улсын аюулгүй байдлыг хохироон Ирантай цөмийн асуудлаар хэлэлцээр байгуулахыг олон улсын зургаан зууч этгээд оролдож байна гэсэн Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн мэдэгдлийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хатуу няцаав.

Аадар борооноос болж Вьетнамын төв нутаг усанд авахуулсаны улмаас 41 хүн эндэж, бас 74 нь бэртэв.

Олон улсын зургаан зууч этгээд Ирантэй хийж байгаа хэлэлцээн дээр ураныг энхийн зорилгоор баяжуулах Тегераны эрхийг хүлээн зөвшөөрвөл талууд ираны цөмийн асуудлыг шийдвэрлэх боломжтой болно гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров «Независимая газета» сонинд өгсөн ярилцлагдаа мэдэгдэв.

Албани үйл явцад оролцохоос татгалзснаас хойш дэлхийн хамтын нийгэмлэг сирийн химийн зэвсгийг хилийн чанадад устгах янз бүрийн хувилбарыг авч үзэж байна.

Америкийн конгрессын гишүүд олон улсын зургаан зууч  ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хийж байгаа хэлэлцээ дуустал Ираны эсрэг хориг арга хэмжээг чангатгахаас түдгэлзэнэ.

Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013