×
Дэлхий дахинд, 16 Арваннэгдүгээр сарын 2013

Японд бүтээсэн ярьдаг робот Киробогийн японы сансрын нисгэгч Коити Вакататай харьцах анхны туршилт 12-р сард Олон улсын сансрын станц (ОУСС) дээр болно гэж Токиод андроидийг боловсруулагч Ёритика Насидзима мэдээлжээ.

Ослын «Фукусима-1» АЦС-ын гүйцэтгэгч болох «Токио Электрик пауэр» нэртэй японы томоохон эрчим хүчний корпарацийн мянга гаруй ажилтнууд сайн дураараа халагдах өргөдлөө энэ онд өгсөн байна.

Сөүлд өнөөдөр нисдэг тэрэг өндөр байшинг мөргөж 2 нисэгч амь үрэгдэж, байшинд байсан хүмүүсээс нэг ч хүн өртөөгүй байна

Энэтхэгийн улаан гаригийн «Мангальян» аппарат урьд шөнө өөрийн тойрог замын туйлыг амжилттайгаар, газраас 192 мянган км хүртэл нэмэгдүүлснийг Энэтхэгийн сансрын судалгааны байгууллага мэдээлжээ.

Anonymous бүлэглэлтэй холбоотой хакерууд аль жилийн өмнөөс АНУ-ын засгийн газрын компьютерууд болон нууц мэдээллүүдэд нэвтрэн орох боломжийг авч байгаа юм.

«Засан хүмүүжүүлэх лагерийн» хөдөлмөрийн систем Хятад улсад татан буугдлаа гэж улсын «Синхуа» агентлагийн мэдээлэлд болж өнгөрсөн КН-ын бүгд хурлын шийдвэрийн бүрэн сэдэвт нийтлэснийг дурдсан байна.

Орос, Өмнөд Солонгос улсууд хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаагийн урьталд эрчим хүч, зам тээвэр орж байна.

БНАСАУ-ын оршин суугчид Ардын Дээд хуралдааны шийдвэрээр өнгөрсөн жил тогтоон баталсан үндэсний баяр- Эхчүүдийн өдрийг өнөөдөр тэмдэглэж байна.

АНУ-ын ТТГ америкийн иргэдийн хийж буй олон улсын мөнгө шилжүүлэлтийн асар их мэдээллийг цуглуулж байна гэж америкийн «Уолл-Стрит жорнэл» сонин мэдээллээ.

Сөүлд өнөөдөр нисдэг тэрэг өндөр байшинг мөргөж 2 нисэгч амь үрэгдэж, байшинд байсан хүмүүсээс нэг ч хүн өртөөгүй байна гэж Ассошиэйтед Пресс агентлаг мэдээллээ.

Филиппинд болсон асар их хүчтэй хуй салхи «Хайян»-ы улмаас нүүлгэн шилжүүлсэн 1,87 сая хүмүүсийн 80% гаруй нь дүрвэгчдэд зориулсан бүх лагерууд дүүрснээс гудамжинд амьдрахад хүрчээ.

ХЗХБ сирийн химийн зэвсгийг устгах 2014 оны дунд хүртэл хуваарийг баталсан тухайгаа зарлалаа. Гэсэн ч сирийн химийн зэвсгийн нөөцийг хаашаа нь зөөж гаргах нь одоо хүртэл тодорхойгүй байна гэж британий телевиз радиогийн Би-би-си корпараци мэдээлжээ.

Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013