×
Дэлхий дахинд, 15 Арваннэгдүгээр сарын 2013

Америкийн Флорида мужийн эрэг орчмын далайн усанд хөнгөн моторт онгоцны зорчигч унажээ.

Америкийн эрх баригчид далдын гөрөөлөгчдөөс хураасан зааны 6 тонн ясыг устгах захирамж өгсөн тухай АНУ-ын загасны нөөц, онгон байгалийг хамгаалах алба мэдээллээ.

Өнөөдөр японы засгийн газар 2020 он гэхэд хүлэмжийн хийн хаягдлыг 2005 оныхтой харьцуулахад 3,8 хувиар хорогдуулах төлөвлөгөөг сайшаасан тухай засгийн газрын төлөөлөгчид мэдээллээ.

Шувтарч байгаа энэ долоо хоног ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Вьетнам, Өмнөд Солонгост нэлээд үр бүтээлтэй айлчлал хийснээр тэмдэглэлтэй болов.

Өмнөд солонгосын эрдэмтэд Сарны төлөвлөгөөгөө тодорхойлон танилцуулав. Тэд 2020 он гэхэд эхлээд тойрог замын зонд, дараа нь жижиг сарнаа явагчтай модуулийг Сар луу явуулах бодолтой байна гэж Nature News интернет хэвлэл мэдээллээ.

Интернетийн аюулгүй байдлын салбар дахь оросын санаачлага илүү их дэлгэрэх боллоо. Саяхан болтол Москвагийн алхмыг Ернөдийнхөн даяарчлалын сүлжээнд улсын хяналт, шалгалтыг тогтоох гэсэн оролдлого мэтээр хүлээн авч байсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.(МОНЦАМЭ)

Гамби Тайвантай дипломат харилцаагаа таслан зогсоож, энэ нь улс орны стратегийн ашиг сонирхолд нийцэж байна гэж мэдээлсэн тухай өнөөдөр «Би-би-си» мэдээллээ.

11-р сарын 8-нд Филиппинийг нэрвэсэн «Хайянь» сүйрлийн хар салхинд хэдэн мянган хүн хэлмэгдээд байна. Филиппиний Онцгой байдлын газрын сүүлийн үеийн мэдээнээс харахад 2360 хүн амь насаа алджээ. Гэсэн ч хар салхинд 4 мянга гаруй хүн хэлмэгдсэн тухай НҮБ мэдээлэв.

Хүчтэй «Хайянь» хар салхинд нэрвэгдсэн Филиппинд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлнэ гэж Хятад Улс мэдэгдэв. Бээжин Манилд 10 сая юанийн нэмэлт тусламж үзүүлэх тухай шийдвэр хэдэн өдрийн өмнө гаргасан гэж БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Цинь Ган мэдэгдсэн тухай Франс Пресс агентлаг мэдээллээ.

ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден америкийн тусгай албадын нууц 200 мянга орчим баримт бичгийг ХМХ-д уламжилсан байж магадгүй гэж «Ройтер» агентлаг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн тэргүүн генерал Кит Александерын мэдээллээс иш татан уламжлан мэдээлэв.

Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013