×
Дэлхий дахинд, 14 Арваннэгдүгээр сарын 2013

Хятадын Интернет өөрийн сүйт бүсгүйдээ 8,8 сая юань бэлнээр бэлэглэсэн залууг бэл бэнчингээрээ онгирсон, даруу биш аашилсан хэмээн эгдүүцэж байна.

Apple компани шинэ технологийг хөгжүүлэхэд түүүхэндээ хамгийн их 10,5 тэрбум долларын хөрөнгийг зарцуулна. Энэ тухай Bloomberg агентлаг уламжлав.

Америкийн сэтгүүлч, блогч, хуульч Гленн Гринвальд хаана ажиллах болсон нь тодорхой боллоо. Тэрээр АНУ-ын ТТГ-ын нууц албаны оргодол Эдвард Сноудены илчлэлүүдийн тухай дэлхий дахинд анх түрүүнд мэдээлсэн. Гринвальд сэтгүүлчдийн мөрдөлтүүдийн шинэ сайтын удирдагчдын нэг болно.

НАТО Пэтриот зенит-пуужингийн цогцолбороо Туркад сирийн хил орчимд байрлуулах хугацааг сунгах бодолтой байна гэж өрнөдийн мэдээллийн агентлагууд эвслийн төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжлав.

ХКН-ын ТХ-ны Улсын аюулгүй байдлын зөвлөлийг байгуулах тухай шийдвэр улс оронд хохирол учруулахыг санаархсан этгээдүүдийг бухимдуулна гэж Бээжинд БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Цинь Ган мэдэгдэв.

Хятадын эдийн засгийн тал нь захиргаадах шинж чанартай байх болон дэлхийд юанийн гүйлгээ зах зээлийн дэглэмээр хэрэгжих явдал дэлхийн санхүүгийн зах зээлийн хувьд нэг ёсны оньсого болсон юм.

ОУ-ын Онцгой байдлын яам сүйрлийн хар салхинд нэрвэгдсэн филиппиний хүн амд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, хүнсий бүтээгдэхүүн явуулах тухай тус яамны хямралт байдалд орсон нөхцөлд удирдах Үндэсний төвийн дэд дарга Олег Воронов «Интерфакс» агентлагад мэдээллээ.

2014 онд олон улсын эвслийн цэргийг Афганистанаас гаргахтай холбоотой гол асуудлаар шинжээчдийн санал одоогоор тэр болгон нийцэхгүй байна. Афанистаны байдал тогтворгүй болвол «Талибан» болон өөр хэт даврагч бүлгүүд хойд тийш зүглэж давшлах уу? Тэгсэн цагт Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага л түрэмгийллийг няцааж мэднэ.

БНАСАУ 4 дэх цөмийн туршилт энэ оныг дуустал хийж мэднэ гэж урьд Цагаан ордонд аюулгүй байдлын асуудал эрхэлж байсан Умард Солонгосын талаархи америкийн шинжээч Виктор Ча үзэж байна.

11-р сарын 14-нд Египетэд онц байдал ба шөнө хөл хорих дэгдэмийг цуцлана гэж Египетийн төлөвлөлт,орон нутгийн хөгжлийн сайд Хани Махмуд мэдэгдлээ.

Өчигдөр Сөүлд ОУ,Өмнөд Солонгосын тээврийн яамдын тэргүүн нар хотын нийтийн тээврийн салбарт туршлага, технологи солилцох тухай санамж бичигт гарын үсэг зурав.

Сирийн байдлыг эв зүйгээр зохицуулах асуудлаархи «Женева-2» олон улсын бага хурлыг аль болох түргэн зарлан хуралдуулах ёстой гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргуун Сергей Лавров египетийн «Аль-Ахрам» сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдэв.

Өнөөдөр НҮБ-ын хүмүүнлэгийн асуудлын зохицуулагч Валери Амос дэлхийн хамтын нийгэмлэгт хандан «Хайянь» хүчтэй хар салхинд нэрвэгдсэн Филиппинд үзүүлэх тусламжийн барааны тээвэрлэлтийг хурдасгахыг уриалав.

Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013