×
Дэлхий дахинд, 13 Арваннэгдүгээр сарын 2013

Америкийн Голливудад Стивен Спилбергийн Индиана Жонс Чингис хааны шарилын эрэлд гарч буй тухай шинэ киноны төслийн тухай мэдээлэл бий болжээ.

Энэ оны эхний 10 сард Хятадад төмөр зам тавихад 383,5 тэрбум юань (62,9 тэрбум доллар) оруулжээ. Энэ үзүүлэлт өнгөрсөн оны мөн үеийнхнээс 5,7 хувиар илүү их байна гэж өнөөдөр «Зинзи цанькао бао» сонинд бичжээ.

Ираны зэвсэгт хүчин 11-р сарын сүүлчээр томоохон хэмжээний «Гамар-е бани хашем» нууц нэртэй сургуулилт явуулна гэж тус улсын хуурай замын армийн командлагч бригадийн генерал Ахмад Реза Пурдастан Фарс агентлагт мэдээлжээ.

Санал асуулгад оролцсон америкчуудын 54% орчим нь АНУ-ын ерөнхийлөгчийн суудал дахь Барак Обамагийн үйл ажиллагаанд сэтгэл ханамжгүй байгаа нь ерөнхийлөгчийн нэр хүндийн тэмдэглэгдсэн үзүүлэлтүүдээс хамгийн бага нь юм.

Орос улс, Өмнөд Солонгос хоёр дэлхийн хамтын нийгэмлэгийн шаардлага болон НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг үл тоомсорлон пуужин-цөмийн боломжтой болоход чиглэсэн БНАСАУ-ын бодлогыг эсэргүүцэж байна гэж өнөөдөр Сөүлд ОХУ, БНСолонгос Улсын Ерөнхийлөгч Владимир Путин, Пак Кын Хе нарын хийсэн хэлэлцээний дүнгээр гаргасан хамтрасан мэдэгдэлд өгүүлжээ.

ХКН-ын ТХ-ны 3-р бүгд хурлаас Улсыг аюулаас хамгаалах зөвлөлийг байгуулах шийдвэр гаргав. Энэ алхам хятадын удирдлагад аюулгүй байдлын хүрээнд шинэ сорилт тулгарсныг тусган харуулж байна гэж Хятадын талаархи оросын шинжээч Андрей Карнеев «Оросын дуу хоолой» радиод мэдэгдлээ.

Орос улс НҮБ-д нацизмыг дөвийлгөхгүй байх тухай хуулийн төслийг өргөн барьлаа. Хамтрагчаар 40 орчим улс орнууд байгаагийн дотор, Беларусь, Казахстан, Узбекистан, Тажикистан болон Сири оржээ.

Дэлхийн эдийн засаг валютын ээлжит шинэ дайны ирмэгт тулж ирээд байна. Ийм дүгнэлтийг шинжээчид дэлхийн төв банкнуудын сүүлийн үеийн мэдээллүүдээс хийгээд байна.

Ерөнхийлөгч Владимир Путины Сөүлд хийж байгаа айлчлал ОХУ-аас умард солонгосын асуудлыг шийдвэрлэхэд гүйцэтгэж мэдэх үүрэгт анхаарлаа ахин хандууллаа.

Москва, Вашингтон хоёр бүс нутгийн хямралыг хамтран зохицуулах бүрэн боломжтой байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ.

ОХУ, Өмнөд Солонгос хоёр визийг үгүй болгох тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Худалдаа-эдийн засгийн харилцааны хөгжил Орос-Өмнөд Солонгосын хамтын ажиллагааны чухал сэдэв байх болно гэж ерөнхийлөгч Путин өнөөдөр Сөүлд “Орос-Өмнөд Солонгосын харилцан яриа” бизнес уулзалт дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.

Сүүлийн албан ёсны  мэдээгээр 11-р сарын 8-ны Филиппинд гарсан “Хайянь” супер хар салхины улмаас 2275 хүн амь үрэгдэж 84 хүн сураггүй алга болсон байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Солонгосын төмөр зам, оросын Транссибийн төмөр замыг нийлүүлэх тухай санал амжилт авчирна гэдэгт итгэлтэй банйа. Энэ тухай тэрээр 11-р сарын 13-нд Сеулд хийх айлчлалынхаа босгон дээр Өмнөд солонгосын “KBS“ телерадиокомпанид өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

НҮБ-ын ЕА-н мягмар гаригт болсон нууц санал хураалтаар Орос улс Хүний эрхийн зөвлөлийн бүрэлдэхүүнд дахин сонгогдов.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Өмнөд солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе нар Сөүлд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын тулгамдсан чухал асуудлууд тухайлбал, Солонгосын хойгийн байдлын талаар хэлэлцэн ярилцана.

Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013