×
Дэлхий дахинд, 12 Арваннэгдүгээр сарын 2013

Хятад улсад 40 гаруй жил явуулж байгаа төрөлтийг хязгаарлах бодлого тус улсын хүн амын өсөлтийг 400 саяар бууруулахад хүргэжээ.

Хятадын ЗГ 2020 он гэхэд хятадын эдийн засгийн хөгжлийн чухал шинэчлэлийн “шийдвэрлэх амжилтанд” хүрэх төлөвтэй байна.

Гаалийн холбоо /Орос, Казахстан болон Беларус/ болон Вьетнамын хооронд худалдааны чөлөөт бүс байгуулах нь харилцан бараа эргэлтийг нэмэгдүүлэхэд нөлөөлнө.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Ханойд хийж байгаа айлчлалынхаа хүрээнд Орос, Вьетнам улсуудын хооронд нилээд хэдэн хамтарсан баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Филиппины “Хайянь”супер хүчтэй хар салхины улмаас арван мянга гаруй хүн амиа алдаад байна. Байгалийн гамшигийн үр дагаварыг арилгахад туслахаар Орос улсын ОБЯ-ны аврагчид Филиппиныг зорьлоо.

Японы БХЯ зэвсэгт хүчнийхээ танкуудын тоог бараг 60 хувиар хорогдуулж, үүний үр дүнд бий болсон төсвийн хөрөнгийг байлдааны өөр төрлийн зэвсэг худалдан авахад чиглүүлэхийг санал болгов.

ХКН-ын ТХ-ны 3-р бүгд хурал Хятадад шинэтгэлийг хөгжүүлэх шинэ механизмыг санал болгох байх. 5 дахь үеийн удирдагчдын шинэтгэлийн амжилт хятадын нийгмийн элитэд ямар хэтийн төлөвийг нээхээс ихээхэн шалтгаална.

Ангараг гариг руу явуулсан энэтхэгийн сансрын аппаратын хөдөлгүүрийн ажиллагаа дэлхийн орчмын илүү өндөр тойрог замд гарах үеэр түр тасалдав.

Орос, Вьетнамын ерөнхийлөгч Владимир Путин, Чыонг Тан Шанг нар цэрэг, дээд зэргийн технологийн салбаруудыг оролцуулан хоёр орны харилцан ажиллагааны янз бүрийн асуудлыг авч үзэж хэлэлцэв.

Хятадын баруун-хойд Гуанси-Жуаны өөртөө засах орны Гуйган хотод 1 мянга гаруй сурагч болон багш нар «Хайянь» хар салхины  үерээс болж дунд сургуулийн байшингаас гарч чадахгүй байна гэж Синьхуа агентлаг аврагчдын мэдээллээс иш татан уламжлав.

Электрон тагнан турших ажиллагааны эргэн тойронд үүссэн олон улсын шуугиан маргааны гол бай болох Вашингтон «тагнан турших ажиллагааг» эсэргүүцэх НҮБ-ын тогтоолын хэлэлцүүлэгт оролцохыг Төрийн департамент батлав.

11-р сарын 8-нд Филиппиний төв нутаг «Хайянь» хар салхинд нэрвэгдэв. Филиппиний аврагчдын тоо баримтуудаас харахад 1800 орчим хүн хар салхинд хэлмэгдээд байна. НҮБ-ын мэдээлснээр 9,8 сая орчим хүн нэрвэгджээ. Энэ нь сүүлийн бараг 100 жилд Филиппинийг нэрвэсэн хамгийн хүчтэй сүйрлийн хар салхи юм.

Польшийн цагдаагийн хүчин Варшавад ОХУ-ын ЭСЯ-ны дэргэд түйвээн бусниулах ажиллагаанд оролцсон 30 хүнийг саатуулав.Дипломат төлөөлөгчдийн газрын байшинд давшилсан гурван этгээдийг шийтгэнэ.

Оросын Онцгой байдлын яамны аврагчид ба эмч нар сүйрлийн хар салхинд нэрвэгдэгсдэд туслахаар Филиппин руу онгоцоор явав. Өнөөдөр Москва « Аврах төвийн» отрядын нүүдлийн эмнэлэг болон эмч нар, аврагчид бүхий хоёр Ил-76 онгоцоо филиппиний Себу хот руу явуулав.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин албан ёсны айлчлалаар Вьетнамд хүрэлцэн очлоо. Тэрээр Ерөнхийлөгч Чыонг Тан болон вьетнамын бусад удирдагчидтай хэлэлцээ хийнэ. Вьетнам болон Гаалийн холбооны хооронд чөлөөт худалдааны бүс Евразийн эдийн засгийн комиссын хүрээнд байгуулах нь хэлэлцээний гол сэдвийн нэг билээ.

Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013