×
Дэлхий дахинд, 9 Арваннэгдүгээр сарын 2013

Хятадын Ардын чөлөөлөх арми 105 миллиметр калибр бүхий гол зэвсэгтэй шинэ хөнгөн танк авч эхэллээ.

ОУ-д анхны «хуурай боомт» гэгчийг Владивостокаас холгүй Угольная өртөөнд барьж байгуулахаар төлөвлөсэн гэж тээврийн дэд сайд Алексей Цыденов мэдээлэв.

АНУ ЮНЕСКО-гийн бүрэлдэхүүнд Палестиныг оруулсныг эсэргүүцэж, байгууллагыг санхүүжүүлэхээс хоёр жилийн турш татгалзаж ирсэн учир санал өгөх эрхээ алдсан байна.

Тагнуулын шуугиан маргаан Азид хүрэв. Гадаадын ХМХ уламжлан мэдээлснээр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Сөүлийн тэргүүлэх улс төрчдийг мөрдөж байсан байж магадгүй. Вашингтон тайлбарлаж, уучлал гуйна гэдэгт Өмнөд Солонгосын эрх баригчид найдаж байна.

«Цаг үеийг нэвт харсан нь» орос-монголын хамтын үзэсгэлэн Монгол Улсад амжилттай ажиллаж байна. Одоогоос 125 жилийн тэртээ Монголд ажиллсан эрдэм шинжилгээний ангийнхан эдгээр хосгүй хар-цагаан гэрэл зургийг авчээ.

Палестины удирдагч Ясир Арафатын биед «полоний-210» хэмээх их хэмжээний хорт бодис байгааг оросын ба швейцарын илтгэлүүд нотлон харуулсан гэж палестины мөрдөн байцаах комиссын дарга Тауфик Тарауви хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.

ХКН-ын ТХ-ны 18 дахь удаагийн сонгуулийн 3-р бүгд хурал өнөөдөр Бээжинд нээгдлээ. «Синьхуа» агентлагийн мэдээлснээр «шинэтгэлийг тал бүрээр гүнзгийрүүлэх асуудлаархи санал шүүмжлэл» бүгд хурлын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд багтсан байна.

Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013