×
Дэлхий дахинд, 8 Арваннэгдүгээр сарын 2013

Саудын Араб улс НҮБ-ын АЗ-ийн байнгын бус гишуун болохоос татгалзсан учир Иордани түүний суудлыг эзлэх тухай АП агентлаг дипломат эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав.

Саудын Араб Улс Пакистаны цөмийн зэвсэгт хөрөнгө оруулж байгаа хийгээд тэднээс цөмийн бөмбөг авч мэднэ гэж үзэж байна.

Өнөөдөр энэтхэгийн арми дунд тусгалын «Агни-1» баллистик пуужингаа амжилттай туршсан тухай орон нутгийн ХМХ уламжлан мэдээллээ. 

Сирийн сөрөг хүчин Сирийн байдлыг эв зүйгээр зохицуулах «Женева-2» олон улсын бага хурлыг зарлан хуралдуулах өдөр хугацааг зохицуулахад саад учруулж байна гэж өнөөдөр Москвад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров  мэдэгдэв.

Өнөөдөр Филиппин «Хаян» хэмээх хар салхинд нэрвэгдсний уршгаар наанадаж 3 хүн амь насаа алдсан тухай орон нутгийн ХМХ-үүд уламжлан мэдээлэв.

Хятадын шинэ удирдлага эдийн засгийн шинэтгэлийн шинэ үе шатыг эхлүүлэх анхны буурьтай арга хэмжээ авах ёстой. «Оросын дуу хоолой» радиогийн шинжээчид 11-р сарын 9-12-нд Бээжинд болох ХКН-ын ТХ-ны хаалттай бүгд хурлын гол зорилгыг тэгж тодорхойлсон байна.

Орос, Египет хоёр улсын ГХ,БХ-ын сайд Сергей Лавров, Набиль Фахми, Сергей Шойгу, Абдель Фаттах ас-Сиси нар 11-р сарын 13,14-нд Каирт « 2 нэмэх 2» уулзалт анх удаа хийх тухай өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич мэдээллээ.

Өнөөдөр хятадын цагдаа нар хятадын хойд Шаньси мужийн засаг захиргааны төв Тайюань хотод дэлбэрэлт үйлдсэнд сэжиглэгдсэн 41 настай Фэн Жизюнь гэдэг эрэгтэйг саатуулсан тухай Синьхуа агентлаг мэдээллээ.

Ирээдүйн өвлийн Олимпийн наадмын нийслэл Сочид ойрын өдрүүдэд сайн дурын туслагчид, зохион байгуулагчдад зориулсан формын хувцсыг танилцуулах ажиллагаа болж өнгөрлөө. Хувцсыг зохиохдоо загвар зохион бүтээгчид юуны өмнө өнгө үзэмж, хурц тод, тохиромжтой байдал зэргийг харгалзан үзсэн байна.

Иран Улсаас цөмийн хөтөлбөрийнхөө салбарт алхам хийсний хариуд АНУ тус улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг бага зэрэг зөөлрүүлж мэднэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ.

Өнөөдөр Женевэд Иран болон хэлэлцээнд зуучилж байгаа НҮБ-ын АЗ-ийн байнгын таван гишүүн улс ба Германийн төлөөлөгчид Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээг үргэлжлүүлэх тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ.

Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013