×
Дэлхий дахинд, 7 Арваннэгдүгээр сарын 2013

Агаар дулаарсан учир Пакистаны уул нурууны мөсөн хайлсаар байж, 2035 он гэхэд бүрмөсөн хайлж, улс орныг цэнгэг усны нөөцгүй болгоно гэж Пакистаны ШУ,технологийн сайд Захид Хамид мэдэгдлээ.

Дэлхийн агаарыг дулааруулахад нөлөөлж байгаа хүлэмжийн хий гэгч 2012 онд агаар мандалд урьд үзэгдээгүй хэмжээнд хүрсэн тухай Дэлхийн цаг уурын судлалын байгууллага зарлан мэдээллээ.

БНХАУ-ын дарга Си Зинпин армид хандан намын манлайг заавал дэмжихийг уриалав. Намд үнэнч байх нь Хятадын ардын чөлөөлөх армийн гол зүрх, бат орших эх булаг юм гэж тэрээр өчигдөр Чанша дахь ХАЧА-ийн Батлан хамгаалах ШУ-техникийн их сургуулийг шалган байцаах үеэрээ мэдэгджээ.

Японы парламентын доод танхим өнөөдөр Токиод АНУ-д оршин тогтнож буй хэлбэрээр Үндэсний аюулгүйн зөвлөл байгуулах хуулийн төслийг дэмжсэн тухай орон нутгийн ХМХ-үүд мэдээллээ.

Сирийн байдлыг эв зүйгээр зохицуулах асуудлаархи бага хурлыг ахин хойшлуулав. Энэ оны эцэс гэхэд зарлан хуралдуулахаар шийдвэрлсэн байна. Энэ нь АНУ сөрөг хучнийг нэгтгэн нягтруулж, хэлэлцээнд оролцох шийдвэр гаргахад нь нөлеөөлж чадаагүй хэрэг явдалтай холбоотой юм.

Дэлхий орчмын тойрог замд сансрын хог гэгчийн хэмжээ бага зэрэг багассан тухай НАСА мэдээллээ. 10-р сарын байдлаар дэлхий орчмын тойрог замд байгаа харь 16596 объект АНУ-ын Стратегийн командлалын цэст багтсан байна.

Одоогийн Таджикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмон өчигдөр болсон улсын ерөнхийлөгчийн сонгуульд урьдчилсан дүнгээр ялалт байгуулсан байна.

Зургаагийн /НҮБ-ын таван байнгын гишүүн болон Герман ордог / Ирантай хийх бүрэн хэмжээний уулзалт 11-р сарын 7,8 өдрүүдэд Женевт явагдана.

НҮБ-ын ЕА  Орос улсын санаачилсан олимпийн эвлэрлийг мөрдөхийг уриалсан тогтоолыг батлав. Баримт бичигт зэвсэгт мөргөлдөөнд оролцогчдод хандан Олимпийн наадмын нээлт эхлэхээс долоо хоногийн өмнө байлдааны ажиллагаануудыг зогсоон, паралимпийн наадмыг дууссаны дараа дор хаяж бас нэг долоо хонохоос нааш байлдааны ажиллагаагаа эхлүүлэхгүй байхыг уриалжээ.

Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013