×
Дэлхий дахинд, 6 Арваннэгдүгээр сарын 2013

Умард солонгосын удирдагч Ким Чен Уны нагац эгч Ко Ен Сок АНУ-аас улс төрийн орогнол авсан бөгөөд тэнд арав гаруй жил амьдарч байна гэж “Чунан ильбо” сонинд бичжээ.

Шаньси мужийн Тайюань хотод Хятадын Коммунист намын хорооны байрны дэргэд 11-р сарын 6-нд цуврал дэлбэрэлт гарсан. Уг бөмбөгнүүдийг замын дагуу байрлах цэцгийн саванд суурилуулсан байжээ. Уг хэргийн улмаас нэг хүн алагдаж, долоон хүн шархадсан. Бөмбөг үйлчилсэн радиусад автомашинууд өртжээ.

Сирийн асуудлаар явуулах гэж байгаа ”Женев-2” бага хурлыг бэлтгэх явцад шинэ бэрхшээлүүд гарлаа. Сирийн салангид сөрөг хүчний удирдагчид энэхүү чуулганд оролцох өөрсдийн нийтлэг байр сууриа яаж ч боловсруулж чадахгуй байна.

Иран Улс Сирид байлдан дайтаж байгаа гадаадын бүх хүчнийг тэндээс гаргахад тус дөхөм үзүүлнэ гэж тус улсын ГХ-ийн сайд Мохаммад Жавад Зариф францын «Франс 24» телевизийн сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдэв.

Дэлхийн 20 улсын 200 гаран оролцогчид Германы Лайнфельден-Эхтердинген хотхонд Бүх дэлхийн урт сахалт болон хууз сахалтны аварга шалгаруулах World Beard and Moustache Championships –д оролцохоор хүрэлцэн иржээ. Ер бусын энэ тэмцээн 1990 оноос 2 жилд 1 удаа зохион явуулагддаг бөгөөд болох газар нь байнга өөрчлөгдөж байдаг юм.

Сирийн эрх баригчдаас санаачилсан химийн зэвсгийг улс орныхоо чанадад устгах төлөвлөгөө нэлээд бодит шинж чанартай байна гэж Химийн зэвсгийг хориглох байгууллагын тэргүүн Ахмет Узюмжюйн нийтлүүлсэн мэдэгдэлд өгүүлжээ.

Хятадын албан ёсны ХМХ-үүдийн уламжилснаар,өнөө өглөө орон нутгийн цагаар 07:40 минутад хятадын Шаньси мужийн ХКН-ын хорооны байрны дэргэд цуврал дэлбэрэлт гарсаны улмаас нэг хүн амь үрэгдэж, найман хүн шархадсан байна.

11-р сарын 6-нд НҮБ-ын ЕА Олимпийн наадмын үеэр түр гал зогсоох тухай оросын тогтоолын төслийг авч үзэх юм. Уламжлал ёсоор ээлжит Олимпийг хүлээн авах улс баримт бичгийг бэлтгэдэг.

ОУ зэвсгийн плутонийн үйлдвэрлэлд хэрэглэх түүхий эд-байгалийн ураны химийн баяжмалыг хадгалж байгаа бараг хамгаалалтгүй агуулахыг Ливид илрүүлсэн тухай мэдээлэлд НҮБ-ын анхаарлыг хандуулав.

МАГАТЭ-гийн шинжээчид «Фукушима-1» АЦС-ын ойролцоо цацраг идэвхит бодис усанд нэвтэрч байгааг шалгахаар өнөөдөр Токиод хүрэлцэн очив.

Хятадын аялал жуулчлалын агентлагуудаас явуулж буй, «Бэйзин циняньбао» сонинд нийтлүүлсэн санал асуулгын үр дүнгээс харахад энэ оны эхний 9 сард хятадын нийслэлд аялах гадаадын жуулчдын тоо тэн хагасаар багассан байна. Энэ нь нийслэлийн экологийн таагүй байдалтай холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Өмгөөлөгч Билл де Блазио дэлхийн томоохон хотуудын нэг, АНУ-ын Нью-Йорк хотын захирагчийн сонгуульд ялалт байгууллаа. Тэрбээр 1989 оноос хойш энэ хотын захирагчийн суудал дахь анхны ардчилагч болжээ.

Сирид химийн зэвсгийг устгах явцад сөрөг хүчин өдөөн хатгалга үйлдэж болзошгүй гэж ОХУ үзэж байгааг НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдлээ.

Өнөөдөр хятадын Шаньси мужийн засаг захиргааны төв Тайюань хотод ХКН-ын хорооны байшингийн дэргэд хэд хэдэн бөмбөг тэсрэв. Хятадын ХМХ уламжласнаар нэг хүн амь үрэгдэж, бас нэг хүн  хүнд шархдаж, өөр долоон хүн хөнгөн шархдав.

ОХУ, АНУ болон НҮБ сирийн асуудлаархи энх тайвны бага хурлыг хийлгэх өдөр хугацааны асуудлаар тохиролцож чадаагүй боловч энэ оныг дустал зарлан хуралдуулна гэдэгт найдаж байна гэж  НҮБ ба Арабын орнуудын холбооны онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими гурван талын уулзалтын дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ.

Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013