×
Дэлхий дахинд, 3 Арваннэгдүгээр сарын 2013

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ням гаригт Каирт тус улсын ерөнхийлөгч Мухаммед Мурсийг түлхэн унагаснаас хойш анх удаагаа айлчлал хийхээр ирлээ.

Америкийн ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден түүний илчилсэн тусгай албадуудын үйл ажиллагаатай холбоотой баримт мэдээллүүд нь нийгэмд ашиг тустай байх бөгөөд хүмүүсийг тагнан чагнах үйл ажиллагаанаас хууль ёсоор эрчимтэй хамгаалахад хүргэнэ.

2005-2012 онуудад Африкийн эвэрийн эргүүдийн далайн дээрэмдчийн идэвхтэй ажиллагаа дэлхийн орнуудын сангаас дор хаяж 340 сая ам. долларын зарлага гарахад хүргэжээ.

Өрнөдийн хэвлэлүүдийн Сирийн нөхцөл байдлын тухай мэдээллүүд есдүгээр сарын дунд үе хүртэл ажиглагдаж байснаас харьцангуй намжимал болоод байна. Сирийн химийн зэвсгийг хураах болон олон улсын “Женев-2” бага хурлын бэлтгэл ажил чухамдаа сурталчилгааны бургилсан утааг арилгаах салхи нь болсон.

Герман болон АНУ бие биенээ тагнан мөрдөхгүйгээр тохиролцоонд хүрсэн тухай германы ХМХ-үүд уламжлав.

Японы нийслэлд болж өнгөрсөн Орос, Японы ГХЯ болон батлан хамгаалах байгууллагуудын тэргүүн нарын оролцсон “2+2” хэмжээний яриа хэлэлцээр хоёр талын энхийн гэрээ байгуулах чин эрмэлзлийг гэрчлэв. Энэ тухай бямба гаригт Японы ерөнхий сайд Синдзо Абэ мэдэгдэв.

АНУ-ын ҮАБ-ын агентлагийн ажилтан байсан Эдвард Снуоденыг Германд айлчилж болзошгүй тухай мэдээ энэ долоо хоногийн шуугиан тарьсан мэдээ байлаа. Орос оронд орогнох эрх авсан тэрбээр германы парламентад ҮАБ агентлагийн үйл ажиллагааны талаар мэдүүлээ өгөхөд бэлэн байгаа хэмээн мэдэгдсэн.

Лос-Анжелосын онгоцны буудалд баасан гаригт гал нээсэн 23 настай Пол Энтони Сиансияг аллага үйлдсэн хэргээр ялласан тухай британий “Би-би-си” телерадиокомпани уламжлав.

Хакимула Мехсудын үхэлд болон талибуудтай энхийн яриа хэлэлцээнд хүрэх хүчин чармайлтуудыг зосгооход хүргэсэнд буруушаасан Пакистаны мэдэгдлийн хариуд Вашингтон, АНУ олон улсын терроризмын нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэн ажилласан гэж мэдэгдэв.

Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013