×
Дэлхий дахинд, 1 Арваннэгдүгээр сарын 2013

Энэ оны эхний 9 сард канадын Centerra алт олборлох компани алтны үйлдвэрлэлээ өнгөрсөн оны мөн үеинхтэй харьцуулахад бараг хоёр дахин нэмэгдүүлэх тухай компанийн мэдээлэлд өгүүлжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри анх удаагаа АНУ-ын тагнуулын албаны бусад улсуудын талаар мэдээ цуглуулах байдал заримдаа байж болшгүй зүйл байсныг хүлээн зөвшөөрчээ.

«Оросын сулжээ» нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирал Олег Бударгин Дэлхийн энергийн зөвлөлийн(МИРЭС) дэд дарга, тэргүүлэх зөвлөхөөр сонгогдов.

Сирийн ерөнхийлөгч Башар Асад, түүний эх орны ирээдүй шалтгаалах болон өөрийн хувь заяаны тодорхой дүр зураг, баталгааг авахгүйгээр засгийн эрхнээс татгалзахгүй болохыг «Ройтер» агентлагийн сурвалжлагад ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгджээ.

2011 оны 12-р сард Ким Чен Ун засгийн эрхэнд гарсан цагаас хойш БНАСАУ-д айлчилсан гадаад улс орнуудын төрийн тэргүүнүүдийн анхных нь Монголын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж боллоо.Монгол, Хойд Солонгосын ойртолтын цаана юу нуугдаж байна вэ?

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Вашингтон дахь ОУВС, Дэлхийн банкны төв байруудын ажилтнуудын утсаар хийх яриануудыг сэм чагнахаа болих захирамж Үндэсний аюулгүй байдлын агентлагад өгөв.

Сенатын тагнуулын хороо АНУ-ын ҮАБА-ийг шинэтгэх тухай хуулийн төслийг сайшаав. Утсаар хийх яриаг замаас нь сэм чагнаж,электрон захидал харилцааг шалгахыг хориглоно.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Вьетнамын төрийн тэргүүн Чыонг Тан Шангийн урилгаар 11-р сарын 12-нд тус улсад айлчлах тухай өнөөдөр Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ.

Сирид химийн зэвсгийг устгах ажиллагааны 2 дахь үе шат дууслаа. Гурав дахь үе шат хамгийн хэцүү, удаан хугацаагаар үргэлжлэх юм.

ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров 11-р сарын 1,2-нд Япон Улсад ажлын айлчлал хийнэ. Тэрээр Орос, Японы хоорондын хоёр талын харилцааны түүхэнд анх удаа хийх батлан хамгаалах, гадаад улс төрийн тусгай газруудын тэргүүн нарын зөвлөлдөөнд оролцох юм.

Ираны дийлэнх олонхи оршин суугч Ерөнхийлөгч Хасан Руханийн засаг захиргааны АНУ-тай харилцах харилцааг хэвийн болгоход чиглэсэн хүчин чармайлтыг дэмжиж байна гэж ираны мэдээллийн «Руз» интернет -портал санал асуулгын үр дүнг үндэслэн уламжлан мэдээллээ.

Япон Зүүн Хятадын тэнгисийн арлуудын асуудлаар байр сууриа тавьж өгөхгүй боловч БНХАУ-тай харилцааг түгшүүртэй болгож гааруулахаас сэрэмжлэнэ гэж Японы ГХЯ-ны тэргүүн Фумио Кисида «Интерфакс» агентлагад өгсөн ярилцлагдаа мэдэгдэв.

НҮБ-аас террорын байгууллага хэмээн үзсэн «Дорнод Туркистаны лалын бүлэг» Бээжинд Тяньаньмэнь талбайд террорын ажиллагааг зохион байгуулсан гэж ХКН-ын дээгүүр албан тушаалтай төлөөлөгч Мэн Зяньжу Узбекистаны нийслэл Ташкент хотноо мэдэгдэв.

Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013