×
Дэлхий дахинд, 30 Аравдугаар сарын 2013

Умард Солонгос бусад улс орнуудтай олон улсын ачаа тээврийн салбарт хамтран ажиллах болон хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх боломж олгох энэ салбарын тухай хуулийг эргэн хараад байна. Энэ тухай өнөөдөр өмнөд солонгосын тээврийн хүрээлэн уламжлав.

Хятадын эрх баригчид өнгөрсөн даваа гаригт Бээжинд Тяньаньмэнь талбайд террорын ажиллагаа явуулсанд сэжиглэгдсэн таван хүнийг саатуулав.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ҮАБА-т Нью-Йорк дахь НҮБ-ын төв байрны утасны яриа чагналтыг хязгаарлахыг тушаажээ.

Энэтхэг улсын батлан хамгаалахын судалгаа, боловсруулалтын байгууллага (DRDO) авиа сансар, батлан хамгаалахын олон улсын Seoul International Aerospace and Defence Exhibition үзэсгэлэн дээр Өмнөд Солнгост, өөрийн боловсруулсан шинэ тактикийн «Прагати» пуужингаа танилцуулжээ.

Японы БХЯ нь БНХАУ-ын Зэвсэгт хүчин Зүүн-Азид өөрийн үйл ажиллагаагааны хүрээг өргөжүүлэн тэлж байна хэмээн үзэн, Токиогийн зүгээс өндөржүүлсэн анхаарал тавихыг шаардав.

Хятад улс Атлантын далайгаас Никарагуагийн нутаг дэвсгэрээр Номхон далай руу суваг татаж, Латин Америкт АНУ-д шинэ сорилт тулгах бодолтой байна. Никарагуагийн Ерөнхийлөгч Даниэль Ортегагийн хүү мөн төслийн хэтийн төлөвийг Хонконг ба БНХАУ-д хэлэлцэв. Шинэ суваг АНУ-ын ивээлийн дор байгаа Панамын сувагтай өрсөлдөх юм.

Бүгд найрамдахчууд Обамаг Ойрхи Дорнодод «идэвхгуй байдалаар» хандаж байгааг шүүмжилж байна. Тэдний үзэж байгаагаар одоогийн засаг захиргааны бүс нутагт хүчний үйлдэл үзүүлэхээс татгалзсан явдал АНУ-ын хувьд ноцтой үр дагавар үзүүлэх уршигтай юм. Энэ шүүмжлэлийн цаана юу оршиж байна вэ?

Японы тамхи үйлдвэрлэгч Japan Tobacco (JT) 1,6 мянган ажлын байр цомхотгож, дотоодын зах зээл дээр тамхи борлуулалт буурсантай холбогдуулан 4 үйлдвэрийг хаахаар төлөвлөсэн байна.

Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын агентлагийн /ҮАБА/ тагнуулын үйл ажиллагааны тухай юу ч мэдэхгүй байсан гэх Цагаан ордны мэдэгдэл эрт орой хэзээ нэгэн цагт  болох ёстой байсан зүйлд хүргэв.

Иран Олон улсын Цөмийн эрчим хүчний агентлагийн /МАГАТЭ/ шинжээчдийг цөмийн салбарын объектууддаа нэвтрүүлэх нөхцөлүүдээ хялбарчлахад бэлэн болоод байна.

Нефтээ гадаадад нийлүүлдэг орнуудын байгууллага (ОПЕК) түлшний зах зээлийн хөгжилд өөдрөгөөр хандаж байна. Байгууллагын үнэлгээгээр 2035 он гэхэд дэлхийн эрэлт өнөөгийнхөөс 50 гаруй хувиар өсөн нэмэгдэнэ.

Оросын “Восточная энергетическая компания” /”Интер РАО ЕЭС“-ийн 100 % охин компани/ 2013 оны 1-9 саруудад Хятад улс руу нийлүүлэх эрчим хүчний экспортоо 1,5 дахин нэмэгдүүлжээ.

Сирийн мөргөлдөөнтэй асуудлыг сирийн иргэд өөрсдөө шийдвэрлэх ёстой гэдэгт Дамаск итгэлтэй байна гэж Сирийн ГХЯ-ны тэргүүн Валид Муаллем мэдэгдэв.

Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013