×
Дэлхий дахинд, 24 Аравдугаар сарын 2013

Нийгэмд авилгал нэлээд тархсан. Ялангуяа орон нутгийн засаглал хахуульдаж байна гэж оросын оршин суугчид үзэж байгаа тухай «Интерфакс» агентлаг Олон нийтийн саналыг судлах бүх оросын төвийн судалгааг үндэслэн мэдээлэв.

Хөгжиж байгаа орнуудын Төв банкууд алт валютын нөөцөө нэлээд нэмэгдүүлэв.Нөөцийн өсөлт хөгжиж байгаа орнуудын зах зээлд капитал ахин шилжиж байгааг тусган харуулсан гэж британийн «Файнэншл таймс» сонинд бичжээ.

БНАСАУ Кэсон аж үйлдвэрийн цогцолборт очих зөвшөөрөл өмнөд солонгосын депутатуудад анх удаа өгсөн тухай өнөөдөр БНСолонгос Улсын нэгтгэх яам мэдэгдээд төлөөлөгчид ирэх лхагва гаригт хүрэлцэн очиж болзошгүй гэж лавлан тодруулжээ.

Түүхэнд анх удаа америкийн дефолт болж төгсөх шахсан АНУ-ын улсын албан байгууллагуудын ажил зогссоноос учирсан алдагдлыг эдийн засагчид тооцоолж байна. Цагаан ордон 10 млрд. гэсэн тоог дурьдаж байгаа юм. Харин биржийн тоглогчид, санхүүчид энэ үеэр хөрөнгө оруулагчид улсын зээлийн эх үүсвэрт орж чадахгүй байсантай холбогдуулан илүү их хэмжээнийн тоог хэлж байна.

Саудын Араб Улс сирийн хямралыг НҮБ-д хэр зохицуулж байгаа болон АНУ, Иран хоёр ойртох шинж тэмдэг мэдрэгдсэнд дургүйцэж НҮБ-ын АЗ-ийн байнгын бус гишүүн болохоос татгалзсан бололтой гэж Александр Горелик мэдэллээ.

Хятадын эрх баригчид төрийн өрийг тойрон үүссэн нууцгай явууллагыг дэмжив. Төрийн өр хангалттай аюулгүй төвшинд байна гэж Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян мэдэгджээ. Энэ нь төв засгийн газрын зээлсэн хөрөнгө эсвэл орон нутгийн засаг захиргааны өрөнд хамаатайг тодруулж хэлсэнгүй.

Вашингтонд айлчилж байгаа Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад хандан нисэгчгүй нисдэг аппаратаа пакистаны нутаг дэвсгэрт цохилт өгөхөд хэрэглэхээ болих хүсэлт тавьсан тухай өнөөдөр британийн Би-би-си телевиз радиогийн корпораци мэдээллээ.

«Фукушима-1» АЦС-ын гоожуурын нэгэн сувагт 1 литр усны цацраг хамгийн дээд төвшин 140 мянган беккерельд хүрсэн тухай өнөөдөр станцын операторч ТЕРСО компани мэдээлэв.

Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013