×
Дэлхий дахинд, 23 Аравдугаар сарын 2013

Ойрын үед Энэтхэгийн сансрын уудмыг судлах байгууллагаас Ангараг гариг руу зонд хөөргөснөөр Азид сансрын өрсөлдөөн гаарах юм. Энэтхэгийн ХМХ уламжилснаар хөөргөлтийн бэлтгэл дуусч байна.

Apple компании Сан-Францискогийн үзүүлбэр дээр өөртөө флагманий iPad Air болон шинэ iPad mini-г агуулсан iPad планшетан компьютерийн шинэ загварыг танилцуулжээ.

Хөгжиж байгаа орнуудын үүрэг өсөн нэмэгдэж байгааг харгалзан НҮБ-ыг шинэтгэх ёстой гэж Ираны ГХ-ийн дэд сайд Аббас Арагчи мэдэгдлээ.

Орос Улс-НАТО зөвлөл ОХУ ба эвслийн гишүүн 28 улсын БХ-ын сайд нарын хэмжээнд Сирийн байдлыг эв зүйгээр зохицуулах асуудлаар «Женева-2» бага хурлыг 11-р сард зарлан хуралдуулах саналыг дэмжиж байна.

Сирийн зохицуулалтад дипломат арга зам давамгайлсан нь чухал гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Өнөөдөр Кремльд тэрээр гадаад улсуудын элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ барьж гардуулах ёслол дээр энэ тухай мэдэгдлээ.

Дэлхий нийт онолын хувьд захирагдахаа болих чадвартай бөгөөд өөрийнхөө бүтээгчийн эсрэг зэвсгээ хандуулж болзошгүй байлдааны роботуудын ёс суртахууны асуудлын талаар хэлэлцүүлэгт сонирхол тавих болжээ

Гурван Ерөнхий сайд-Оросын Дмитрий Медведев, Энэтхэгийн Манмохан Сингх, Монголын Норовын Алтанхуяг нар БНХАУ-д нэг зэрэг айлчилж байна. Энэ нь санамсаргүй давхцсан үйл явдал байж болно. Гэвч тэмдэглүүштэй үйл явдал гэж олонхи шинжээч үзэж байна.

Хятадын нийслэл Бээжин хотын захиргаа агаарын байдал доройтсон үед замд машины тоо хэмжээг хоёр дахин багасгана гэж өнөөдөр орон нутгийн сонинуудад нийтлүүлсэн «Бээжингийн агаар аюултай бохирдсоны хариуд яаран авах арга хэмжээний төлөвлөгөөнд» өгүүлжээ.

Орос,Хятадын хамтын ажиллагаа нефть хийн салбарт тухайлбал дээд зэргийн технологийн хөгжилд тулгуурлах ёстой гэж өнөөдөр ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Хятадын ШУА-ийн Хэфэйн физикийн хүрээлэнгийн оюутнуудын өмнө үг хэлэхдээ мэдэгдэв.

Энэтхэг, Хятад улсууд өнөөдөр хоёр улсуудын хоорондын хилийн шугам дээрх бодит хяналтын түгшүүрт байдлыг багасгахыг уриалсан хил дээрх цэргийн хамтын ажиллагаагааны тухай шинэ гэрээнд болон өөр 8 баримт бичигт гарын үсэг зуржээ.

Оросын «Газпром» компани дорно чиглэлийн талаар тохиролцсоны дараа шууд Хятад улсад баруун чиглэлээр хий нийлүүлэх талаар хэлэлцээрээ эхлүүлэх болно.

Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ирэх 7 хоногт Ким Чен Унтай хоёр улсын хоорондын стратегийн холбоог бэхжүүлэх асуудлыг хэлэлцэхээр Пхеньянд айлчлах юм.

Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев өнөөдөр БНХАУ-ын Хэфей хотын ШУ, шинэ технологийн төвд зочилж албан ёсны айлчлалаа дуусгах болно. Тэрбээр тэнд Хятадын ШУ технологийн улсын их сургуулийн багш, оюутнуудтай уулзана гэж «Интерфакс» агентлаг мэдээллээ.

Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013