×
Дэлхий дахинд, 22 Аравдугаар сарын 2013

Камбоджид үерийн улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 168 болжээ гэж өнөөдөр Синхуа агентлаг орон нутгийн засгийн газраас эх сурвалж болгон мэдээлжээ.

Усан цэргийн аж үйлдвэрийн олон улсын үзэсгэлэн өнөөдөр Өмнөд Солонгосын Пусан хотод нээгдэх тухай Ренхап агентлаг мэдээлэв. Усан цэргийн зэвсгийн цоо шинэ систем болон шинэ загварын онгоцуудыг үзүүлэх юм.

Орос, Хятадын харилцаа маш өндөр төвшинд байна гэж ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев өнөөдөр БНХАУ-ын дарга Си Цзиньпинтэй хийсэн уулзалт дээр мэдэгджээ.

Энэтхэгийн өмнөд Тамилнад мужид Орос Улсын тусламжтайгаар барьж байгаа «Куданкулам» АЦС-ын анхны блокыг урд шөнө энергийн сүлжээнд залгасан тухай NDTV телевизийн суваг мэдээллээ.

АНУ-ын тусгай албадаас францын иргэдийг мөрдөж байгааг «үнэн сэтгэлээсээ сайшаахгүй байна» гэж Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад мэдэгдсэн тухай Франс Пресс агентлаг Елисейн ордны мэдэгдлээс иш татан уламжлав.

Дэлхийд нефтийн олж илрүүлсэн нөөц 56, шатдаг хийнх 55 жилд тус тус хүрэлцээтэй байх болно гэж Дэлхийн энергийн зөвлөл үнэлжээ. Шинжээчид ийм үнэлгээг тэр болгон дэмжихгүй байгаа боловч салбар хүнд байдалд орохыг дийлэнх олонхи нь хүлээн зөвшөөрч байна.

Сири улсын төрийн тэргүүний дараачийн сонгуульд намайг оролцуулахад ямар ч саад тотгор үгүй. Гэвч энэ тухай өгүүлэхэд эртдэнэ гэж Сирийн Ерөнхийлөгч Башар Асад үзэж байна.

10-р сарын 22-нд ОХУ-ын Байгалийн хязгаарын засгийн газрын Тэргүүлэгчид Халхын Голд орос-монголын дайчид японы түрэмгийлэгчдийг ялсаны 75 жилийн ойд зориулсан баяр ёслолын арга хэмжээ, түүнд бэлтгэх талаар шийдвэр гаргажээ.

Энэ долоо хоногт Москвад өмнөд солонгос болон оросын шинжээчид БНАСАУ-ын талаархи Пак Кын Хейн бодлогыг хэлэлцэх бодолтой байна. Тэд ардчилсан үзэлт Ерөнхийлөгч Ким Дэ Жуны баримталж байсан «нарны илчийн бодлого» гэгчийг хөндөх бололтой.

Өнөөдөр Бээжинд ОХУ-ын засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян нар хэлэлцээнийхээ дүнгээр хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурсан тухай «Интерфакс» агентлаг мэдээллээ.

Хятад улс 2020 он гэхэд Орост оруулах хөрөнгөө 12 тэрбум долларт хүргэх төлөвлөгөөтэй байна гэж өнөөдөр Хятадын Машин техникийн бүтээгдэхүүний экспорт, импортын худалдааны танхимын ерөнхийлөгч Жан Юйзин мэдэгдлээ.

Хятадын компаниуд Оросын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх нүүрсний төслүүдийг үнэ дуудах худалдаанд оролцох төлевлөгөөтэй байна гэж өнөөдөр Бээжинд ОХУ-ын байгаль орчны сайд Сергей Донской сэтгүүлчдэд мэдээлэв.

Өнөөдөр ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Хятадад айлчилж эхэллээ. Оросын засгийн газрын тэргүүн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцянтэй Бээжинд Ардын хурлын ордонд албан ёсоор уулзав.

Оросын Волгоград мужийн засаг дарга террорын аюулын өндөржүүлсэн дэглэм бүс нутаг даяар тогтоов.

Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013