×
Дэлхий дахинд, 19 Аравдугаар сарын 2013

Шинжээчид сирийн химийн зэвсгийг устгах янз бүрийн түүний дотор хилийн чанадад устгах хэдэн хувилбарыг боловсруулж байна. Гэвч ямар нэг тодорхой хувилбарын тухай ярихад эртдэнэ гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ мэдэгдэв.

Шинэ улсыг элсүүлэх замаар Бразили,Орос,Энэтхэг,Хятад ӨАБНУлс зэрэг таван орныг нэгтгэсэн БРИКС бүлгийг цаашид өргөжүүлэх санал одоогоор аваагүй гэж Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх ОХУ-д айлчилж эхлэхийнхээ өмнө оросын сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө өгүүлэв.

Саяхан америкийн нэгэн хэвлэл мэдээний сайтын нийтлэлийн дор тайлбараа үлдээж байгаа 12 янзын хүмүүсийн нэрсийн жагсаалтыг тоглоом болгож нийтлэв. Үнэнийг эрэгчид болон шогч, ажилгүй сэлгүүцэгч гэх мэт хүмүүс түүнд багтсан байна.

10-р сарын 18-нд Японд «Фукушима-1» АЦС-ын дэвсгэр нутагт хөрсөн доорх усны сорьцод цацраг эрс нэмэгдснийг хоёр удаа бүртгэв. Жишээ нь тритий хэмээх цацраг идэвхит бодис хэвийн хэмжээнээс 6500 дахин илүү их байв.

Иран улсын эсрэг хоригийг зогсоож хүчингүй болгохыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн уриалав.

Хятад улс Оростой худалдааг өргөжүүлж, нутаг дэвсгэрт нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд бэлэн байна гэж өчигдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Ван Ян мэдэгдэв.

АНУ Афганистанаас гаргах цэргийнхээ хэрэгцээг хангахад нисэх онгоцны баазы нь ашиглах асуудлаар Румын Улстай тохиролцсон тухай Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жорж Литтл сэтгүүлчдэд мэдээлэв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын тэргүүн орлогч Уильям Бернс 10-р сарын 20-22-нд ОХУ-д айлчлах тухай өчигдөр Төрийн департамент мэдээллээ.

Байнгын бус гишүүнээр НҮБ-ын АЗ-ийн ажилд оролцохоос татгалзах тухай Саудын Араб Улсын шийдвэрийг Каир дэмжиж байна гэж Египет улсаас Саудын Араб Улсад суугаа элчин сайд Афифи Абель Вахаб мэдэгдлээ.

Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013