×
Дэлхий дахинд, 17 Аравдугаар сарын 2013

Кибер орон зайн аюулгүй ажиллагааг хангах хакерын дайралттай тэмцэх асуудал өнөөдөр Өмнөд Солонгосын нийслэл Сөүлд нээгдсэн «Кибер орон зай-2013 Сөүлийн чуулган»-ны үндсэн сэдэв болжээ.

Эдвард Сноуденд дэлхий ертөнцтэй хуваалцах өөр зүйлүүд бий бөгөөд Орост амьдарч байгаа явдал үүнийг хийх боломжийг олгоно гэж ТТГ-ын ажилтан асаны эцэг Лон Сноуден Москвагаас Нью-Йоркийн нисэх онгоцны буудалд ирэхдээ сэтгүүлчдэд мэдэгджээ.

Орчин үед дэлхий дээр ойролцоогоор 30 сая хүн боолчлолын нөхцөлд амьдарч байна гэж «Бүх дэлхийн боолчлолын индекс» хэмээн нэрлэсэн илтгэлд дурьджээ.

Сирийг тойрсон асуудал хүч хэрэглэхгүй байх-олон улсын эрхийн үндэс суурь болсон зарчмыг-онц чухал зэрэглэлийн сэдэвт шилжүүллээ гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров үзэж байна.

Хятад улс Мьянмийн хойд нутагт хүн амын ихэнх болох буддистууд, лалын шүтлэгтэй цөөнх рохинья нарын үндэстэн хоорондын зөрчилдөөнд ихэд санаа зовниж байна.

«Фукушима-1» АЦС-ын ослын газар нутагт орших далай руу хөтөлсөн цооногт хонгилын усанд маш өндөр цацраг идэвхжлийн төвшин тэмдэглэгджээ.

Энэ оны 3 дахь улиралд Хятадын валютын нөөц 163 миллиардаар өссөн нь 2011 оны 2-р улирлаас хойшхи хамгийн их өсөлт юм. Түүний бий болсон эх сурвалж шинжээчдийн хувьд оньсого юм.

Ираны ГХЯ-ны тэргүүн Мохаммед Жавад Зариф Тегераны 2 өдрийн олон улсын зуучлагчдын «зургаатай» Женевт хийсэн хэлэлцээрийг үр дүнтэй боллоо гэж үнэлжээ гэж Эфэ агентлаг мэдээлсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама дефолтоос сэргийлэн улсын байгууллагуудын санхүүг түр хугацаагаар сэргээх, улсын өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэхийг харгалзан үзэх хуулинд гарын уүсэг зурлаа.

Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013