×
Дэлхий дахинд, 16 Аравдугаар сарын 2013

Японы тал энэ оны 10-р сард Хятадтай нууц зөвлөлдөөн хийснээ хүлээв. Өнөөдөр Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидо Суга холбогдох мэдээллийг батлав.

Япон, Их Британи хоёр улс Ойрхи Дорнод ба Зүүн-өмнөд Азийн байдлаар тагнуулын мэдээлэл солилцоог өргөжүүлэхээр тохиролцсон тухай өнөөдөр японы ХМХ Япон, Их Британийн ГХ-ийн сайд Фумио Кисида, Уильям Хейг нарын хэлэлцээний дүнгээр мэдээлжээ.

Филиппинд газар хүчтэй хөдлөсний уршгаар 142 хүн амь насаа алдаж, 300 гаруй нь шархдаж бэртсэн тухай өнөөдөр орон нутгийн цагдаагийн газар мэдээлэв.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путины намтарч Британийн лорд Питер Траскотт түүнийг Нобелийн энх тайвны шагналд дэвшүүлжээ.

Өнөөдөр Орос Улс, Өмнөд Солонгосын хилчдийн хамтын байлдааны сургуулилт Приморье бүс нутгийн эрэг хавьд Их Пётрын буланд эхэллээ.

Эдвард Сноудены задруулсан нууц баримт үр дүнд хүрсээр байна. Америкийн үндэсний аюулгүй байдлын байгууллагын ажилтан асан Сноуден АНУ-ын ба түүний европын түншүүдийн тусгай албадаас явуулж байгаа тагнуулын ажиллагааг илчлэсэн явдал янз бүрийн хэмжээний хэрэглэгчдийг Интернетийн хүрээнд байдлаа хянаж үзэхэд хүргэв.

Өнөөдөр Женевэд Тегеран ба олон улсын зургаан зуучийн ираны цөмийн асуудлаархи хэлэлцээ үргэлжилж байна. Орос,АНУ,Их Британи,Франц, Германи,Хятад улсууд хэлэлцээнд зуучлаж байна.

АНУ-ын Конгрессын дээд танхим дахь ардчилсан ба бүгд найрамдах намын теөлөөлөгчид төрийн өрийн туйлыг дээшлүүлэх, засгийн газрын санхүүжүүлэлтийг сэргээх тухай хуулийн төслийн харилцан найр тавьсан хувилбарыг ойрын хэдэн цагт бэлтгэж мэднэ гэж сенатын албан газрын төлөөлөгчид мэдээлэв.

Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013