×
Дэлхий дахинд, 12 Аравдугаар сарын 2013

Японы Токио, Иокагама хоёр гай гамшиг ялангуяа газар хөдөлөлтийн талаар дэлхийн хамгийн эмзэг хотууд юм гэж дэлхийн Swiss Re даатгалын компанийн шинжээчид үзэж байна.

Химийн зэвсгийг хориглох байгууллагад энх тайвны шагнал гардуулах тухай Нобелийн хорооны шийдвэрийг Москва сайшаан дэмжиж байна гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ сайтдаа нийтлүүлсэн тайлбарт өгүүлжээ.

Ливийн Ерөнхий сайд Али Зейдан пүрэв гаригт зэвсэгт этгээдүүд өөрийг нь хулгайлсан хэрэг явдлыг төрийн эргэлт хийх гэсэн оролдлого хэмээн нэрлэв.

БНАСАУ-ын дээд удирдагч Ким Чен Ун «солонгос-оросын найрамдал, хамтын ажиллагааны харилцаанд гойд анхаарал тавьж байна.» Эдгээр хоёр орны харилцаа өнгөрсөн 65 жилд улс төр, эдийн засаг, соёлыг оролцуулан янз бүрийн салбарт тасралтгүй хөгжиж ирсэн» гэж тус улсын ГХ-ийн сайд Пак У Чун мэдэгдэв.

БНАСАУ-ын Улсын батлан хамгаалах хороо АНУ-д хандан Өмнөд Солонгос,Японтой хамт Солонгосын хойгийн ойролцоо явуулж байгаа усан цэргийн байлдааны сургуулилтыг зогсоохыг уриалсан тухай өнөөдөр KCNA агентлагаас тараасан мэдээлэлд өгүүлжээ.

Сири улс химийн зэвсгийг хураах талаар авсан бүх үүргээ биелүүлж байна гэж БНСири Улсын элчин сайд Риад Хаддад «Оросын дуу хоолой» радиод жич ярилцлага өгөхдөө мэдэгдэв.

Пакистаны хүний эрхийг хамгаалагч охин Малала Юсуфзаи террористуудтай хийх тэмцэлд нисэгчгүй нисдэг аппаратыг хэрэглэхээс татгалзах хүсэлт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад тавьжээ.

Украйны мансууруулах бодисын донтой иргэн ОХУ-аас Панамад суугаа дэд консул Евгений Маниловыг хутаглан шархдуулсан тухай элчин сайд Алексей Ермаков мэдээллээ.

«Арабын хавар» гэгчэд нэрвэгдсэн орнудын эдийн засагт учирсан хохиролыг арилгахад ойрын гурван жилд олон улсын 90-120 тэрбум долларын тусламж шаардагдана гэж Европын шинэтгэл,хөгжлийн банкны тэргүүлэх эдийн засагч Эрик Берглоф, Дэлхийн банкны Ойрхи Дорнод, Хойд Африкийн асуудал эрхлэсэн тэргүүлэх эдийн засагч Шанта Деваражан нар үнэлэв.

9-р сарын 18-нд «Приразломная» тавцан дээр гарахыг оролдсон Greenpease байгууллагын идэвхтнүүдийг саатуулж баривчласан явдал Орос улс ба хилийн чанадад ширүүн санал шүүмжлэл үүсгэв.

G20-ны сангийн сайд нар ба Төв банкуудын тэргүүн нар Вашингтонд уулзаж, төсвийг батлах, төрийн өрийн туйлын хэмжээг дээшлүүлж тогтоох асуудлыг шийдвэрлэхийн тулд яаралтай арга хэмжээ авах зөвлөмж АНУ-ын эрх баригчдад өгөв.

Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013