×
Дэлхий дахинд, 10 Аравдугаар сарын 2013

Камбожад үерт хэлмэгдэгсдийн тоо 104-т хүрч, 60 мянган хүнийг нүүлгэсэн тухай өнөөдөр камбожийн эрх баригчид мэдээллээ.

Вьетнам, АНУ хоёр атомын энергийг энхийн зорилгоор ашиглах салбарт хамтран ажиллах тухай засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулав.

Хятадын улсын ХМХ-үүд америкийн хууль тогтоогчдыг шүүмжилж, дэлхийн эдийн засагт аюул учруулж мэдэх төсвийн асуудлыг зохицуулахыг уриаллаа.

Орос улс Хятад улстай нэгдэн НҮБ-д сансрын орон зайд зэвсэг байрлуулахыг хуулийн талаар хориг тавихад чиглэгдсэн шинэ хуулийн төслийг танилцуулах санаатай байна.

Энэ оны Нобелийн энх тайвны шагналтныг маргааш 10-р сарын 11-нд зарлан мэдээлнэ. Энэ нь хамгийн их шуугиан маргаан дэгдээдэг нэр хүндтэй шагнал билээ.

Өмнөд Солонгос, АНУ, Япон улсууд өнөөдөр Солонгосын хойгийн өмнө зүгт тэнгисийн цэргийн сургуулилтаа эхэллээ гэж Ренхап агентлаг Өмнөд Солонгосын БХ-ын сайд Ким Гван Чжины мэдэгдлээс үндэслэн мэдээлсэн байна.

Ливийн ерөнхий сайд Али Зейдан өнөө өглөө «Ливийн хувьсгалчдын шуурхай штабынханд» баригдсанаас хойш суллагдсан байна.

АНДБН-ийн орнууд үг ярианаас бодит ажил үйлсэд шилжиж байна. Өнөөдөр Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа 18 улсын удирдагчид хөгжлийн улс төрийн асуудал, түүний дотор бүс нутгийн аюулгүй байдлыг авч үзэж хэлэлцэв.

Өнөөдөр Улаанбаатар хот дахь Оросын соёл ШУ-ны төвд Оросын өдрүүд Монголд уламжлал ёсоор нээлтээ хийлээ. 53 дахь удаагаа болж байгаа энэ удаагийн арга хэмжээнд бүтэн сарын турш өөрийн эдийн засаг, соёлын талаар Эрхүү муж танилцуулах болно.

Сирийн дүрвэгсэд хаашаа зугтан явах вэ? 2014 онд 4 сая гаруй хүн 2011 оны 3-р сараас үргэлжилж байгаа дотоодын мөргөлдөөнөөс болж Сири улсыг арга буюу орхиж явна гэж НҮБ таамагласан юм.

Америкийн тусгай албаны ажилтан асан Эдвард Сноудены эцэг Лон Сноуден Москвад нисэж ирэхдээ хүүгээ АНУ-д эргэн ирэх боломжтой гэдэгт эргэлзэж байгаагаа мэдэгджээ.

Брунейн Султан Хассанал Болкиах сирийн зөрчилдөөнийг шийдвэрлэх Орос, АНУ-ын санаачлагыг дэмжиж байгааг тэрбээр өнөөдөр түүний эх оронд болж буй Зүүн Азийн ДХУ-ын хуралдаан дээр үг хэлэхдээ мэдэгджээ.

Ливийн шилжилтийн засгийн газрын тэргүүн Али Зейданыг өнөө өглөө үүрээр зэвсэглэсэн этгээдүүд хулгайлж, үл мэдэх зүгт аван оджээ.

БНАСАУ Хятадтай хил залгаа орших нутагт Пэктусан уулнаас холгүй газар дор пуужингийн баазыг барилаа гэж өнөөдөр «Чунун ильбо» сонин өмнөд солонгосын засгийн газрын эх сурвалжаас мэдээлжээ.

Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013