×
Дэлхий дахинд, 9 Аравдугаар сарын 2013

Афганистаны засгийн газрыг тойрон дан ганц АНУ-тай харилцахыг санаархсан талибуудад зулгуйдах нь тус улсад шинэ мөргөлдөөн гарах уршигтай болж мэднэ гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сегей Лавров Russia Today телевизийн сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдэв.

Бүгд найрамдахчууд засгийн газрын санхүүжүүлэлтийг сэргээх, төрийн өрийн туйлын хэмжээг дээшлүүлэхийг зөвшөөрөхгүй бол эдийн засаг эмх замбараагүй байдалд орно гэж өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама анхааруулав.

Энэ долоо хоногийн эхээр хойд Иссык-Кулийн мужид дэгдээсэн үймээн засгийн эрхийг булаан эзлэх гэсэн оролдлого байсан гэж Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев үзэж байна.

ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд Russia Today телевизийн сувагт ярилцлага өгөв. Тэрээр сүүлийн үеийн тулгамдсан асуудал-Сирийн байдалд гойд анхаарал тавьжээ.

Хятад улсаас АНУ-д дайн зарлаагүй, зөвхөн сануулсан байна. Тус улс америкийн хөрөнгийг их хэмжээгээр гаргахаас эмээж, АНУ-ын үнэт цаасаар авсан үүргээ биелүүлэхээс татгалзахгүй. Япон АНУ-ын эдийн засагт Хятадаас бага хэмжээний хөрөнгө оруулсан боловч өрийг дарах аргагүй болсон нөхцөлд илүү хохирох юм.

Өмнөд Солонгос НҮБ-ын тусгай байгууллага-Олон улсын цахилгаан холбооны байгууллагын зохиосон интернет, зам харилцааны технологийг хэрэглэх талаархи рейтингээр гурван жил дараалан тэргүүлж байна.

Бээжин 2014 онд Хятадын нийслэлд хийх АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад бэлдэж байна гэж өнөөдөр Бээжингийн засгийн газрын гадаад харилцааны бичиг хэргийн газрын дарга Жао Хуэйминь сэтгүүлчдэд мэдээллээ.

Хятад,Энэтхэг,Индонезийг оролцуулан азийн хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн хөгжлийн дунд хугацааны таамаглал дотоодын эрэлт өсөн нэмгдэж байгаагийн ачаар тогтонги хэвээр байна гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа,хөгжлийн байгууллагын шинэ илтгэлд өгүүлжээ.

Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013