×
Дэлхий дахинд, 5 Аравдугаар сарын 2013

Үндэсний 17 холбооны төлөөлөгчид Азийн самбогийн холбоог үүсгэн байгуулав. Узбекистаны төлөөлөгч Аламжон Муллаев Азийн холбооны ерөнхийлөгчээр, Ливаны самбо,жүдогийн холбооны ерөнхийлөгч Франсуа Саад ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус сонгогдов.

2015 он гэхэд НАТО-гийн хүчин Афганистанаас гарсаны дараа талибууд Лалын эмирт улсыг энд сэргээнэ гэж талибуудын удирдагчийн нэг Кари Насрулла «Дейли Миррор» сонинд нийтлүүлсэн ярилцлагдаа мэдэгдэв.

Засгийн газар тохиролцож чадаагүй учир АНУ-д гарсан төсвийн хямрал америкийн ерөнхийлөгчийн азийн оруудаар хийх аялалыг болиулахад хүргэсэн боловч америкийн тал азийн түншүүдтэйгээ цаашид хамтран ажиллахад бэлэн байна гэж өнөөдөр Индонезид АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтын өмнөхөн мэдэгдлээ.

Хятад улс Индонезийн Балид 10-р сарын 7,8-нд хийх АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг хүлээлгүй саналаа дэвшүүлэв. БНХАУ-ын Дарга Си Зиньпин ХХ1 зуунд тэнгисийн Торгоны зам бүс нутагт тавихийг санаачлав. Зам харилцааны хөгжил Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын гол сэдвийн нэг болох юм.

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад 2014 онд төрийн тэргүүний сонгуульд оролцох шийдвэр одоогоор гаргаагүй боловч ойрын саруудад шийдвэрлэх бодолтой байна.

АНДБН-т байр сууриа бэхжүүлэх нь Орос улсын хувьд зарчимт чухал ач холбогдолтой үйл хэрэг юм гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Балид АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалт нээгдэхийн өмнө бүс нутгийн хэд хэдэн орны хэвлэлд нийтлүүлсэн өгүүллэгдээ мэдэгджээ.

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад АНУ,Иран улсын хоорондын яриа хэлэлцээг нааштай үнэлж байна. Тэрээр туркын «Халк ТВ» телевизийн сувагт ярилцлага өгөхдөө энэ тухай мэдэгджээ.

Орос,Сири хоёр улс химийн зэвсгийг устгах асуудлыг үргэлж авч үзэж хэлэлцэж байна гэж Сирийн мэдээллийн сайд Омран Аз-Зоуби РИА Новости агентлагад мэдэгдэв.

Орос улс өрөөсгөл хандлагыг тулган хүлээлгэхгүй, хөтлөгч, хөтлүүлэгч үгүй, итгэлцэл, бие биенээ хүндэтгэх явдал улс хоорондын харилцааны үндэс болох байгуулалыг Ази,Номхон далайн бүс нутагт төлөвшүүлэхийн төлөө байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Индонезид хийх Ази,Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад зориулсан өгүүллэгдээ мэдэгджээ.

Өнөөдөр индонезийн Бали аралд АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалт нээгдэнэ. Энэ уулзалт дэлхийн ДНБ-ний 50 гаруй хувь нь ногдож байгаа улс орнуудын хувьд гурван өдрийн турш эдийн засгийн асуудлаархи санал шүүмжлэлийн гол индэр болно.

Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013