×
Дэлхий дахинд, 4 Аравдугаар сарын 2013

Японы «Канэбо» компаний цайруулах үйлчилгээтэй чанаргүй гоо сайхны бүтээгдэхүүнээс болж хэлмэгдсэн хүмүүсийн тоо 14 мянгад хүрчээ гэж өнөөдөр уг компаний төлөөлөгч мэдээлсэн байна.

Хятадын тэрбумтан Виктория хатан хааны эринд (1837-1901 онд) Британийн цэцэглэлт хөгжлийн бэлгэ тэмдэг болсон Болор ордныг Лондонд сэргээж босгох бодолтой байна.

Өмнөд Солонгосын Пак Кын Хе тэргүүтэй эрх баригч бүлгийнхэн «Солонгосын хойгт арай тогтоож төлөвшүүлсэн яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны уур амьсгалыг бусниулж байна» гэж өнөөдөр БНАСАУ-ын Улсын батлан хамгаалах хорооноос нийтлүүлсэн мэдэгдэлд өгүүлжээ.

Барак Обама Индонезэд болох Ази Номхон далайн Эдийн засгийн Хамтын ажиллагааны байгуулагын (АНЭЗХАБ) ДХУ-д явахаас татгалзжээ. АНУ-ын ерөнхийлөгчийн энэ уулзалтыг таслах болсон нь түүний эх оронд болж байгаа төсвийн хямралтай холбоотой юм.

Өнгөрсөн долоо хоногт Хятад улс хиймэл дагуулыг эсэргүүцэх зэвсэг туршсан гэж Пентагон үзэж байна. «Вашингтон фри бикон» хэвлэлийн сайтын мэдээний хэлтсийн эрхлэгч Билл Герц энэ тухай мэдээлжээ.

Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны Өдрүүдийн хүрээнд Эрхүү мужийг танилцуулах ажиллагаа 10-р сарын 10,11-нд Улаанбаатарт болох юм.Түүнээс гадна Монгол дахь Оросын соёлын Өдрүүдийн нээлтэд Орос орныг төлөөлөн оролцохыг Эрхүү мужид даалгасан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бали аралд Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын хүрээнд БНХАУ-ын даргатай хоёр талын уулзалт тусдаа хийнэ гэж өнөөдөр Оросын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдээллээ.

Америкийн нисэгчгүй нисдэг аппаратууд болон шумбагч онгоцыг эсэргүүцэх тагнуулын нисэх онгоц, радарууд японы арлуудад бий болно. Өчигдөр эдгээр хоёр улсын гадаад улс төр, батлан хамгаалах тусгай газруудын тэргүүн нар Токиод зөвлөлдөж эл асуудлаар тохиролцсон байна.

БНАСАУ «АНУ-аас түрэмгий бодлого явуулж байгаа нөхцөлд тогтоон барих хүчирхэг хэрэгсэл болсон цөмийн зэвсгээс татгалзахгүй» гэж тус улсын Улсын батлан хамгаалах хорооны улс төрийн газрын төлөөлөгч мэдэгдлээ.

Өнөөдөр америкийн нисэх онгоц тээгч ба өөр пуужинг тээгч хөлөгүүд ирэх долоо хоногт хийх усан цэргийн байлдааны сургуулилтад оролцохоор Өмнөд Солонгосын Пусан боомтод орсон тухай «Йонхап ньюс» агентлаг мэдээллээ.

Цагаан ордон, Капитолийн хооронд цагдаагийн хүчин машинаар хойноос нь мөрдөн хөөж буудан хөнөөсэн эмэгтэй хүүхэд төрөлтөөс хойшхи гуниг гутралд автсан аж. Өнөөдөр АВС телевизийн суваг амь үрэгдсэн эмэгтэйн эхийн мэдээллээс иш татан энэ тухай уламжлан мэдээлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх долоо хоногт азийн орнуудаар хийх аялалаа түүний дотор 10-р сарын 7-нд индонезийн Бали аралд хийх АНДЭЗХАБ-ын дээд хэмжээнийн уулзалтад оролцохоо цуцаллаа.

Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013