×
Дэлхий дахинд, Аравдугаар сар 2013

Дэлхий дахинд жимсний дарсны хомсдол заналхийлж байгаа төдийгүй, энэхүү ундааны эрэлт хэрэгцээ өмнөх үеийнхээс хол давж байгаа тухай америкийн Morgan Stanley анхааруулж байна.

Оман, Катар хоёр улс хүн амын жил дутмын өсөлтийн хурдаар 2015 он хүртэл Персийн булангийн орнуудын дотор төдийгүй дэлхий даяар тэргүүлсээр байх болно гэж НҮБ-ын хүн амын сангаас нийтлүүлсэн илтгэлд өгүүлжээ.

11-р сарын 1-ээс Монгол улсад гадаадын хөрөнгө оруулагчдад илүү таатай нөхцөл бүрдүүлэх боломжтой “Хөрөнгө оруулалтын тухай” шинэ хууль үйлчилж эхлэх юм. Хуулийг батласан парламентын гишүүд энэхүү баримт бичигт ихээхэн найдвар хүлээлгэж байгаа юм.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Yahoo, Google компаниудын мэдээлэл, баримтыг боловсруулах төвүүдийн холбоог нууцаар задлаж, дэлхий даяар сая сая хэрэглэгчийн аккаунтыг өөртдөө хүртээлтэй болгожээ.

Вьетнамын шүүх Facebook сүлжээнд засгийн газрыг шүүмжлэсэн орон нутгийн блогерыг шоронд 15 сараар хорих болзолт тогтоол гаргсан тухай өрнөдийн мэдээллийн агентлагууд уламжлав. 30 настай Динь Нят Уийг «ардчилсан эрх чөлөөг хортойгоор ашигласан» буруутан хэмээн үзжээ.

Америкийн NBC телевизийн суваг, Wall Street Journal Survey байгууллагатай хамтран явуулсан санал асуулга ерөнхийлөгч Барак Обамагийн явуулж байгаа бодлогыг америкийн иргэдийн 51 хувь дэмжихээс татгалзаж байгааг гэрчилж байна.

Дэлхийн санхүүгийн бүх систем АНУ-ын эдийн засаг, доллароос шалтгаалж байгааг сүүлийн үед тус улсын төсөв, төрийн өрийн туйлын хэмжээ тойрон үүссэн ширүүн санал шүүмжлэл харуулав.

Австралийн Радиотехникийг хамгаалах нууцын удирдах газар Азийн орнууд дахь элчин сайдын яамнуудаа утасны яриа чагнах болон мэдээллүүд олж авахад ашиглаж байна.

Дэлхийн худалдааны байгууллага АНУ, Япон улс ба ЕХ-оос Хятадын талаар мэдүүлсэн заргыг хэрэгсэв. Лондонд хэвлэгдэн гардаг «Файнэншл таймс» сонин энэ тухай мэдээлжээ.

Орос, Япон хоёр улс хоёр талын харилцаагаа жинхэнэ түншлэлийн төвшинд гаргасан цагт л найрамдах гэрээ байгуулах харилцан хүлээн зөвшөөрч болохуйц шийдвэр гаргаж мэднэ гэж ОХУ-ын ГХЯ мэдэгдэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Forbes сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн рейтингэд тэргүүлэв. Урьд 1-р байр эзлэж байсан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хоёрт оржээ гэж сэтгүүлийн газрын сайтад энэ тухай мэдээлсэн байна.

Туркын БХЯ НАТО-гийн шахалтаар зенит-пуужингийн системийн нийлүүлэлтийн асуудлаар Европ ба АНУ-ын компаниудтай хэлэлцээг үргэлжлүүлнэ. Туркын засгийн газар зенит-пуужингийн дунд, алсын тусгалын 12 системийг худалдан авах тендерийн хугацааг 2014 оны 2-р сард хүртэл сунгав.

НҮБ-ын болон Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчдийн Сирид хийж байгаа ажлын 2 дахь үе шат шувтарч байна. Химийн зэвсгийг устгах төлөвлөгөөнд заасан ёсоор 11-р сарын нэгэн гэхэд сирийн эрх баригчид химийн зэвсэг үйлдвэрлэх, тээвэрлэх хэрэгслийн үйлдвэруудийг устгах ёстой.

Умард Солонгос бусад улс орнуудтай олон улсын ачаа тээврийн салбарт хамтран ажиллах болон хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх боломж олгох энэ салбарын тухай хуулийг эргэн хараад байна. Энэ тухай өнөөдөр өмнөд солонгосын тээврийн хүрээлэн уламжлав.

Хятадын эрх баригчид өнгөрсөн даваа гаригт Бээжинд Тяньаньмэнь талбайд террорын ажиллагаа явуулсанд сэжиглэгдсэн таван хүнийг саатуулав.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ҮАБА-т Нью-Йорк дахь НҮБ-ын төв байрны утасны яриа чагналтыг хязгаарлахыг тушаажээ.

Энэтхэг улсын батлан хамгаалахын судалгаа, боловсруулалтын байгууллага (DRDO) авиа сансар, батлан хамгаалахын олон улсын Seoul International Aerospace and Defence Exhibition үзэсгэлэн дээр Өмнөд Солнгост, өөрийн боловсруулсан шинэ тактикийн «Прагати» пуужингаа танилцуулжээ.

Японы БХЯ нь БНХАУ-ын Зэвсэгт хүчин Зүүн-Азид өөрийн үйл ажиллагаагааны хүрээг өргөжүүлэн тэлж байна хэмээн үзэн, Токиогийн зүгээс өндөржүүлсэн анхаарал тавихыг шаардав.

Хятад улс Атлантын далайгаас Никарагуагийн нутаг дэвсгэрээр Номхон далай руу суваг татаж, Латин Америкт АНУ-д шинэ сорилт тулгах бодолтой байна. Никарагуагийн Ерөнхийлөгч Даниэль Ортегагийн хүү мөн төслийн хэтийн төлөвийг Хонконг ба БНХАУ-д хэлэлцэв. Шинэ суваг АНУ-ын ивээлийн дор байгаа Панамын сувагтай өрсөлдөх юм.

Бүгд найрамдахчууд Обамаг Ойрхи Дорнодод «идэвхгуй байдалаар» хандаж байгааг шүүмжилж байна. Тэдний үзэж байгаагаар одоогийн засаг захиргааны бүс нутагт хүчний үйлдэл үзүүлэхээс татгалзсан явдал АНУ-ын хувьд ноцтой үр дагавар үзүүлэх уршигтай юм. Энэ шүүмжлэлийн цаана юу оршиж байна вэ?

Өмнө нь
Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013