×
Дэлхий дахинд, 27 Есдүгээр сарын 2013

Орос, АНУ, Афганистаны тусгай албад хамтын хүчээр афганы нутаг дэвсгэрт 22 хар тамхины лаборатори, 24 тонн опиатийг устгажээ гэж ОХУ-ын мансууруулах бодисын хяналтын Холбооны албаны тэргүүн Виктор Иванов өнөөдөр мэдээллээ.

Япон улс Номхон далайн усны гадаргуун нилээд хэсэгт нисгэгчгүй онгоцын тусламжтайгаар мөрдөн байцаах системийг боловсруулах санаатай байна гэж тус улсын БХ-ын сайд Ицунори Онодэра өнөөдөр Токиод мэдээлжээ.

НҮБ-ын АЗ хөнгөн болон галт зэвсгийн худалдааг хязгаарлах тогтоолыг сайшаан баталлаа. Австрали улсын санаачилсан тогтоолыг дэмжихээр НҮБ-ын АЗ-ийн гишүүн 14 улс санаагаа илэрхийлжээ.

НҮБ-ын АЗ-ийн сирийн асуудлаарх тогтоолын төсөл бүр мөсөн зөвшөөрөгдлөө. Энэ тухай Орос улсын ГХ-ийн тэргүүн Сергей Лавров мэдээллээ.

Япон улс дэлхийн эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгэм-эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд 3 жилийн туршид 30 миллиард долларыг шилжүүлэх болно гэж ерөнхий сайд Синдзо Абэ Нью-Йоркод мэдэгджээ.

АНУ, БНХАУ БНАСАУ-ын биелүүлээгүй амлалтын «буруу тойрог»-ийг эвдэхийг хүсэж байна гэж АНУ-ын төрийн байгууллагын төлөөлөгч Нью-Йоркод мэдэгджээ.

Панамын сувгийн засаг захиргаа, хэсэг цэргийн техниктэйгээр 7-р сард саатуулагдсан хойд солонгосын хөлөг онгоцны эздэд ойролцоогоор 1 сая долларын торгууль оногдуулжээ.

Тегеран цөмийн хөтөлбөртөө тодорхой алхам хийхээс наана АНУ Ирантай холбоотой цээрлэлийг цуцлахгүй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгджээ.

Иран улс АНУ-тай цаашдын харьцаандаа хурцадмал байдлыг бий болгохоос аль болох зайлсхийх болно гэж Ираны ерөнхийлөгч Хасан Роухани Нью-Йоркод мэдэгджээ.

Оросын ГХ-ийн тэргүүн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар өчигдөр Нью-Йоркод сирийн химийн зэвсгийг устгах асуудлаар НҮБ-ын АЗ-ийн тогтоолын төслийг зөвшилцлөө.

Есдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2013