×
Дэлхий дахинд, 26 Есдүгээр сарын 2013

Японы Хитачи компании 5 секундын дотор зорчигчийн ачаа тээшинд дэлбэрэх аюултай бодисыг илрүүлэх шинэ төхөөрөмжийг боловсруулжээ.

Тайванийн засгийн газар Америкт үйлдвэрлэсэн завь эсэргүүцэх 12 онгоцны эхнийхийг хүлээн авчээ гэж «Франс пресс» агентлаг мэдээллээ.

НҮБ-ын АЗ-ийн Сирийн асуудлаарх тогтоол ойрын 2 хоногийн дотор зөвшөөрөгдөж магад гэж ГХ-ийн орлогч сайд Геннадий Гатилов мэдээллээ. Түүний дүгнэснээр талууд харилцан буулт хийж зөвшилцөж байгаа бөгөөд баримт бичигт НҮБ-ын Дүрмийн 7-р заалтыг эх үндэс болгох авч, гэхдээ энэ нь АЗ-ийн нэмэлт батламж зөвшөөрөлгүйгээр Дамаскийн эсрэг хүч хэрэглэх боломжийг олгохгүй юм.

НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүд ГХЯ-ны тэргүүнүүд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй хийсэн уулзалт дээр сирийн химийн зэвсгийн хувь заяаг шийдвэрлэх асуудлыг шийдэх арга замыг авч хэлэлцсэн гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ мэдээллээ.

Пакистаны баруун өмнөд нутагт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас амь үрэгдэгсдийн тоо 350-д хүрч, 500 гаруй хүн шархтжээ гэж өнөөдөр тус улсын засгийн газар мэдээллээ.

Америк хятадын эдийн засгийн харицаанд геополитик нөлөөлж байна. Энэ тухай «Оросын дуу хоолой» радиод Оросын ШУА-ийн Алс Дорнодын Хүрээлэнгийн шинжээч Александр Ларин мэдэгджээ.

«Союз-ФГ» пуужин тээвэрлэгч сансрын нисдэг хөлөг «Союз ТМА-10М»-ийн хамт өнөөдөр «Байконур»-ын сансрын хотхоноос Казахстаны Олон улсын сансрын станц луу гараагаа эхэллээ.

Ираны цөмийн хавтаст хэрэг, зуучлагчдын «6 талт» яриа хэлэлцээрийн дэвшил харилцан бие биедээ итгэлцэх зарчим дээр үндэслэгдсэн байх ёстой гэж өчигдөр ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров «Вашингтон пост» сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ

8-р сарын 21-нд Дамаск орчим гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн заринг хэрэглэсэн тухай мэдээлэл Орос улсад бий гэж өнөөдөр ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров «Вашингтон Пост» сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

Есдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2013