×
Дэлхий дахинд, 23 Есдүгээр сарын 2013

Орос, АНУ-ын гадаад бодлогын удирдах газрын тэргүүнүүд Сергей Лавров, Жон Керри нар сирийн химийн зэвсэгт олон улсын ханалтыг тогтоох орос-америкийн тохиролцооны биелэлтийн явцыг өчигдөр утсаар хэлэлцжээ.

АНУ, Их Британи, Франц улсуудын боловсруулж байгаа НҮБ-ын АЗ-ийн тогтоолын төсөлд санаа зовохгүй байгаагаа хятадын телевизийн ярилцлагад Сирийн ерөнхийлөгч Башар Асад мэдэгджээ. 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Дамаск дахь Оросын элчин сайдын яам луу сирийн сөрөг хүчний дайчид буудсаныг албан есоор буруушаажээ.

Өнгөрсөн бямба гаригт террористуудад эзлэгдсэн Кенийн нийслэл Найроби хотын «Вестгейт» худалдааны төвөөс автоматын буудах чимээ эрчимтэй сонсдож байна. Өнөө өглөө үүрээр кенийн спецназ сомалийн исламистуудын «Аш-Шабаб» бүлэглэлтэй ойр экстримистүүдэд эзлэгдсэн худалдааны төвийг чөлөөлөх ажиллагаагаа сэргээлээ.

Есдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2013